Шууд Chart

БАРИМТ: Шашин нэрийн дор бусдын хөдөлмөрийг шулж, хүн наймаалж байна уу?

2014-03-06 16:42:21

БАРИМТ: "Шашин нэрийн дор бусдын хөдөлмөрийг мөлжиж, хүн наймаалж байна уу?"-"Хурд" агентлагийн "Баримт" нэвтрүүлгийн эрэн сурвалжлах баг Мүүний шашны талаар бэлтгэв.

* * *

- Монголд 150 орчим хүн  Мүүний шашны ёсоор танихгүй хүнтэй гэр бүл болжээ -
Мүүн бол шашин биш шинэ цагийн боолчлол, Мүүн бол шашин биш “боловсон” хүний наймаа гэх зэрэг шүүмжлэл дэлхий нийтэд түгээмэл байдаг. Энэ ч утгаараа барууны зарим улс орон хүүхэд залуусаа Мүүнээс сэрэмжлүүлж, Мүүний шашин дэлгэрүүлэхийг хуулиар хоригложээ.

Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа Мүүний талаар товчхон сийрүүлье. Мүүний шашныг Сам Мён Мүүн гэх солонгос хүн үндэслэсэн. Энэ шашны гол заншил нь бие биеэ танихгүй хүмүүсийг зургаар тааруулан, хос болгож хуримлуулдаг. Тэд энэ гэрлэлтээ “Жинхэнэ эцгийн адислал” гэнэ. Өөрөөр хэлбэл, шашныг үндэслэгч Сам Мён Мүүн хосуудыг зургаар тааруулж, хуримлуулснаар тэдэнд адислалаа хүртээж, ариун гэр бүлийг бий болгож байгаа хэрэг. Адислалаар гэрлэж байгаа мянга мянган хос нэгэн зэрэг хуримлах ёслолоо үйлддэг.

Тэгвэл ийм байдлаар танихгүй нэгнээ заяаны ханиар сонгосон тохиолдол манай улсад ч байна. Энэ тухай бидэнд Мүүний сүмд жил гаруйн хугацаанд явж байсан нэгэн эмэгтэй хүүрнэлээ. Түүний нэрийг нууцлаж, дараах ярилцлагыг бэлтгэлээ.

-Мүүний шашны зуучлалын гэрлэлт нь ямар учиртай вэ?
Э: -Энэ гэрлэлт нь гурав, дөрвөн янз. Нэг нь бие биеэ танихгүй хүмүүсийг зургаар тааруулж хос болгоод гэрлүүлдэг. Гэхдээ зургаар тааруулсныхаа дараа нэг жилийн хугацаанд болзуулдаг. Энэ үйл ажиллагаанд сүмийнхэн туслана. Тэгээд гэр бүл болох ёслол үйлдэж, жинхэнэ эцгээс адислал хүртэнэ. Өөр нэг нь хос болох хүнээ сонгочихоод мөн жинхэнэ эцгээс адислал авна. Эсвэл гэр бүл болсон хүмүүс жинхэнэ эцгийн адислалыг хүртдэг. Гэхдээ ийм тохиолдол тун цөөн. Адислалаар гэрлэхэд тодорхой шалгууртай. Сүмд хоёроос гурван жилийн хугацаанд явах гээд. Надад ч гэсэн шалгуур тавьж байсан.

Ингэж адислалаар гэрлэж байгаагийн утга учир нь Сан Мён Мүүн гэдэг хүн дэлхий ертөнцийн хоёр дахь аврагч. Энэ хүнээр сонгуулсан гэр бүл бат бөх байна. Бурханы дараагийн шинэ цусан үр удам болж байгаа учраас энэ эрин зуунд аврагчийн утга учраа биелүүлж байна гэсэн үг. Ер нь яах вэ, энэ шашин ариун гэр бүл гээд хувь хүний ухамсарт нөлөөлөх зөв зүйл сургадаг ч, гадаад хүнтэй гэр бүл болгодог зэрэг нь цаашлаад монгол хүний удмын санд нөлөөлөх аюултай юм шиг санагдсан. 

-Монголд ингэж адислалаар гэр бүл болсон тохиолдол хэд байдаг вэ?
-Монголд бол 150 орчим хүн Жинхэнэ эцгийн адислалаар гэрлэсэн. Энэ хүмүүс Цайз 16-ийн тэнд бүгд нэг дор амьдардаг гэж сонссон. Би очиж үзээгүй.

-Гадаад хүнтэй гэр бүл болсон тохиолдол байна уу?
-Намайг гишүүнээр явж байх үед гадаад хүнтэй гэр бүл болсон тохиолдол байхгүй. Гэхдээ өмнө нь 50 гаруй эмэгтэй гадаад хүнтэй зургаар тааруулж гэрлэсэн. Олонх нь Солонгосын иргэдтэй.

-Адислалаар гэр бүл болоход хоёр мянгаас хорин мянган америк долларын хураамж төлдөг гэж сонссон. Энэ нь ямар учиртай вэ?
-Тийм. Энэ нь нэг өдөр, нэг газар олон хосыг хуримлуулах ёслол зохион байгуулдаг. Түүнд оролцох замын зардал гэсэн үг. Манай монголчуудаас 500 мянган төгрөг авч байсан гэсэн мэдээлэл бий.

-Үйл ажиллагаа нь нууцлагдмал байдаг гэж сонссон?
-Мүүний шашны сүм болон Дэлхийн энхтайвны төлөөх Монголын сүм гэсэн ганц сүм нийслэлд байдаг. Саяхан тэр сүмийн хажуугаар явахад засварт орчихсон байсан. Гэхдээ ер нь үйл ажиллагаа нь их нууцлаг. Гишүүд нь бөөнөөрөө нийтийн байр шиг байр хөлсөлж амьдардаг. Амралтын өдөр тэнд нь очихоор сүмийнхээ сургаал, лекцийг явуулдаг. Гаднаа, ямар ч хаяг байхгүй учраас тэр бүр танихгүй хүн хараад мэддэггүй.

Ер нь үйл ажиллагаагаа сурталчлахдаа оюун санаа нь төлөвшөөгүй арван жилийн ахлах ангийн сурагчид, оюутнуудыг татан оролцуулдаг. Тэдэнд чи удирдагч болж чадна гэх зэргээр манлайлагчийн сургалт явуулна. Мөн ариун хайр дурлалын тухай сургаал лекц явуулж, яваандаа Жинхэнэ эцэг Сам Мён Мүүнийхээ сургаалийг айлддаг.
Бидэнд мэдээлэл өгсөн таньд баярлалаа.


Мүүн шашин уу, гаж урсгал уу?

Хэдхэн хоногийн өмнө “Цэрэн Турс” компанийн захирал Э.Цэрэндолгор Мүүний талаар хэвлэлийн хурал хийсэн. Мүүний талаар найман жил судалгаа хийсэн Э.Цэрэндолгор Мүүн шашин биш, гаж урсгал гэж байсан юм. Мүүн бол орчин цагийн боолчлол, боловсон хүний наймаа гэж тэрээр нэрлэжээ. Учир нь мүүнчүүдийг зургаар тааруулж гэр бүл болгохдоо хосуудаас мөнгө авдаг. Хүүхэд багачуудыг энхтайвны төлөө нэрийн дор гудамжинд бал, үзэг заруулж тэдэнд өдрийн аяга будаа өгч, хамаг ашгийг нь өөртөө авдаг. Энэ бол тэдний хөлс хүчийг мөлждөг боолчлолын шинэ хэлбэр гэж байлаа.  Шашинд өөрийн гэсэн хэм хэмжээ бий юү. Мүүн шашин уу, гаж урсгал уу? Энэ талаар МУИС-ын Философи, шашин судлалын тэнхимийн багш М.Гантуяагаас тодрууллаа.

МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхимийн багш, доктор Гантуяа:
Г: Миний ойлгож байгаагаар Мүүн бол шашны нэг шинэ урсгал юм шиг байгаа юм. Олон улс оронд мүүний шашныг нэвтрүүлэхгүй гэсэн бодлого явдаг. Яагаад гэвэл Мүүний шашин орчин үеийн эдийн засаг, даяаршил гээд бүх бодлогыг өөртөө их уран аргаар шийдээд байх шиг байна. Хэдийгээр шашныг үндэслэгч нь тэнгэр бурхан та нартай надаар дамжуулж холбогдож байна аа гэж сүсэгтнүүдээ татдаг ч цаана нь сүсэгтнүүдээ эдийн засгийн аргаар, улс төрийн аргаар нэгтгэх бодлого давхар явагддаг юм шиг харагдаад байна. Ер нь аль ч шашны үйл ажиллагаа тухайн шашинд итгэгчдийгээ нэгтгэж байдаг үүрэгтэй. Нэгтгэх үүрэг бол шашны том үүрэг. Хоёрдугаарт, салгах үүрэг гэж байна. Тодруулбал, бусад шашинтнуудаас тухайн сүсэгтнүүдээ салгах үүрэгтэй. Мөн улс орнууд үндэстнийг эвдрэлцүүлэх, оюун санааг нь хагалж болзошгүй шашнаас ард түмнээс хамгаалсан бодлого хэрэгжүүлдэг.

-Шашны зан үйлд ямар нэг хэм хэмжээ гэж байдаггүй юм уу. Тухайлбал, Мүүний шашинд танихгүй хүмүүсийг хооронд нь гэрлүүлээд мөнгө авдаг. Тэгэхээр шашны хэм хэмжээний талаар та юу хэлэх вэ?
-Шашны хэм хэмжээ хаана алдагдах вэ гэхээр хаана төрийн бодлого хамгийн сул байна. Хаана хүмүүсийн уламжлалт сүсэг бишрэл, ухамсар алдагдсан байна тэнд шинэ шашин нэвтрэх, шашны янз бүрийн үйл ажиллагаа явуулах үндэс суурь нь болж байдаг. Гэр бүл гэдэг бол төрийн хамгийн гол нэгж байдаг. Төр нь гэр бүлүүд дээр л тогтдог. Гэр бүлийн дотоод зүрх сэтгэл хаашаа байна. Тийшээ төр явж байдаг. Тэгэхээр Монголын гэр бүлүүдийн зүрх сэтгэл хаашаа болох вэ гэдгийг төр өөрөө үзэл суртлын түвшинд, итгэл үнэмшил, шашны түвшинд нарийн бодлого боловсруулах хэрэгтэй байх гэж бодогдож байна. 

Мүүний шашны сүм үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргажээ

Манайд Мүүний шашны ганцхан сүм байдаг. Дэлхийн энхтайвны төлөөх Монголын сүм. Энэ сүм нь 2000 онд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл авчээ. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар сүм хийдүүд хийсэн ажлынхаа тайланг жил бүр НЗДТГ-т ирүүлдэг. Тэгвэл Дэлхийн энхтайвны төлөөх Монголын сүм зургаар тааруулж, зуучлалаар гэрлүүлсэн, хүүхэд залуусыг хөдөлмөр эрхлүүлж, ашгийг нь авсан зэргээ тайландаа тусгасан уу? Энэ талаар бид НЗДТГ-аас тодрууллаа.

НИТХ-ын шашин сүм хийд, нийслэлийн гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан Б.Амаржаргал:

А: Дэлхийн энхтайвны төлөөх Монголын сүм гэсэн хаягтай Мүүний шашны сүмээс ирүүлсэн тайланд дээр зургаар зуучлуулж гэрлүүлдэг, хүүхдүүдээр үзэг бал заруулж, хөдөлмөр эрхлүүлдэг гэсэн зүйл байхгүй. Тус сүмын жил бүр ирүүлдэг албан ёсны тайланд ням гарагт Христийн цуглаан зохион байгуулдаг. Энэ цуглаанаараа хүүхдүүдийн хөгжим, гадаад хэлний мэдлэгийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг гэж тайлагнасан байсан. Иргэдээс энэ байгууллагатай холбоотой гомдол ирдэг. Хамгийн сүүлд 2012 онд иргэнээс гомдол ирж, шалгаад өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсан. Гэхдээ иргэдийн гомдлын дагуу шалгая гэхээр ямар нэг баримт байдаггүй. Хэрвээ баримттай бол очоод шалгаад өгөхөд ямар нэгэн асуудал байхгүй.
Төр, сүм, хийдийн харилцааны тухай хуульд аливаа сүм, хийд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол тухайн үйл ажиллагааг зогсоож болох тухай заалт бий. Энэ дагуу НЗДТГ-аас сүм,  хийдийн үйл ажиллагааг шалгаж, зогсоох талаар хүсэлт гарган, шүүх хуулийн байгууллагад хандаж болох хууль эрхзүйн зохицуулалт байна. Иймээс бид Мүүний сүмийг шалгах эсэхийг тодруулсан юм.

НИТХ-ын ажлын албаны Захиргаа хуулийн хэлтсийн дарга Азжаргал:
Тэрээр “Тодорхой аж ахуйн нэгж, иргэнээс үнэхээр бодитой мэдээлэл өгч, санал гомдол гаргавал бид энэ дагуу ажлын хэсгээ удирдамжиндаа оруулаад яг юу болоод байгааг шалгах боломж бий” гэсэн юм.

-Мүүний шашны талаар цахим ертөнцөд нэлээн маргаан, мэтгэлцээн өрнөөд олны анхааралд энэ асуудал ороод байна. Тэгэхээр энэ дагуу шалгаж болдоггүй юм уу. Заавал иргэний гомдол хэрэгтэй юу?
-Болно оо болно. Гэхдээ иргэний өргөдөл гомдлыг хэлэлцэх тухай хууль гэж байгаа шүү дээ. Тэр хуулийн дагуу бид тодорхой мэдээлэл цуглуулаад бодитой үнэлэлт дүгнэлт хийгээд шалгаж болно. Яг одоогоор бол Эв нэгдлийн сүм үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл хүссэн материал ирүүлээд байна. Тайлан мэдээг харахад буруу талын мэдээлэл байхгүй байна. 

Мүүн бол шашин биш шинэ цагийн боолчлол, Мүүн бол шашин биш “боловсон” хүний наймаа гэх зэрэг шүүмжлэл дэлхий нийтэд түгээмэл байдаг. Энэ ч утгаараа барууны зарим улс орон хүүхэд залуусаа Мүүнээс сэрэмжлүүлж, Мүүний шашин дэлгэрүүлэхийг хуулиар хоригложээ.

Тэгвэл өндөр хөгжилтэй орнуудад чичлэгдэж байгаа энэ урсгал хааш чиглэж байна вэ. Судлаачдын хэлж байгаагаар ядуу буурай болон хөгжиж буй орнуудад Мүүний урсгал идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний нэг нь Монгол гэж тэд онцлолоо. Харин үүнд шашин судлаачид, төрийн байгууллагууд хэрхэн хандаж байгааг бид энэхүү нийтлэл нэвтрүүлгээрээ хүргэлээ.

МҮОНР-ийн “Хурд” агентлаг
“Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Баримт

БАРИМТ: Шашин нэрийн дор бусдын хөдөлмөрийг шулж, хүн наймаалж байна уу?  
Үзсэн: 18738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.41.xxx [182.160.41.xxx] 2015-07-01 22:46
ЭНЭ ГАЖ УРСГАЛААС ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛ
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2015-06-24 11:27
хүн тоодоггүй улсууд хэнтэй ч хамаагүй сууна гээд л энд ордог юм шиг ээ ха ха ха тэнэг
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-06-24 10:12
Намайг лав ахлах сургуулиа төгсөж байхад манай сургууль дээр онц төгссөн хүүхдүүдийг чинь зусланд үнэгүй амруулах эрхийн бичиг өгөх гэсэн юм гээд дуудаад нэг бичиг өгж байсан.Тгэхээр нь хүүхэд юм чинь баярлаад аваад дараа нь зусланд явсан.Яг шорон вагоноос буулгаад 17км гүйлгээд зусландаа аваачаад одоо ингээд хагас цэрэгжилтийн байдалтай байна .гэж хэлээд тэгээл тэрнээс хойш юунд ирчивдээ л гэж бодсон.Гэртээ харих юмсан гээл.Үүрээр 4н цагт босож нөгөө өвөө эмээ 2ийнхоо өмнө мөргөдөг 21н удаа Аан тийн бас бүх шашин нэг л зүйлийн төлөө явж байгаа .Бид тэнгэрийн дор нэг гэр бүл гэсэн онолоор сургаалиа заадаг.Тэнд явж байгаа хүүхдүүд.ихэнх нь дандаа л мундаг хүүхдүүд байсан..Ө тийн бас надаа тэр бичгийг өгөөд дагуулж ирсэн хүн маань эмэштэй хүн байвал би тэрийг ээж гэж дуудаж эрэгтэй хүн байвал аав гэж дуудуулдаг байсан.Дандаа л хүсэл мөрөөдөлөөр дүүрэн сайхан насан дээр нь л яг хуурч авчраал тэгээ л оруулдаг юм шиг байгаан.
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-06-24 09:25
ХҮҮЕ НЭЭРЭЭ НҮБ-ЫН ЭНЭ СОЛОНГОС ӨВГӨН ЧИНЬ ДЭЛХИЙГ ҮЙМҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ААН
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-06-23 17:05
ОРОС СУРГУУЛИЙН ТЭНДЭХ ЭЭЖ БУРХАНЫ СҮМ НЭРТЭЙ ТОМ СҮМ БАЙНА ТЭР МӨН ҮҮ.МОНГОЛЫН СҮМИЙГ ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ Ш ТЭЭ.НУТАГТАА ҮНЭХЭЭР ГАДУУРХАГДСАН ХҮМҮҮС ИРЖ СҮМ БАЙГУУЛЖ БАЙНА ЭНЭ ҮНЭН ШҮҮ
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2015-06-23 17:04
Muun chin NUB iin erunhii nariin bichgiin darga gedgiig hen ch medehgui bga yum uu
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-06-23 11:38
Eniig zogsooh heregtei hudlaa shvv. Yum zaruuldag gedeg ni yag vnen shvv tegeed mungiig ni avdag shvv. Tergerlvvldeg ni ch gesen vnen shvv boliulah heregtei bid mongol yos zanshlaaraa l hurimaa hiih heregtei shvvdee vndesnii auylgvi baidald nuluulunu shvv
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-06-23 11:28
Busad ornuud horiglochood baihad tsuuhun heden mongolchuud yagaad horij chadahgui bainaa. Ene chin undesnii ayulgui baidald zanalhiilj baigaa yum bishuu
78.250.248.xxx [78.250.248.xxx] 2015-06-23 10:31
Archaagui lalaruud iim ymand itgeed xariihantai suuj bwal hogchin ihenh ni ohiduud l bga lda xariin hvn harhaaraa altsaagaa delgesen mongoliig buzarlasan ymnuud
185.26.182.xxx [185.26.182.xxx] 2015-06-23 08:28
Насанбаяр балай авгайг зайлуулах хэрэгтэй хамгийн түрүүнд, тэгэхгүй бол бусдаар яаж ч чадахгүй байх өө
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2015-06-23 06:13
budda xrist shutlegtei geed darga nariig halaad selgeed bga yum bga biluu, yun surtein, idej uugaad bgaa, uls ornoo hudaldaad bgaa amigaanuuddaa yum helj chadahgui baij. tedniig tegvel huuguuch, gadaadiihand gazar belegleed elbegdorjiig huuchihuuch, etseg uvgud maani ami nasaaraa zoliosolj tulaldaad uguugui gazar nutgiig naad heden amigaanuud chini belegleed bhd yu ch helehgui bj...
66.249.84.xxx [66.249.84.xxx] 2015-06-23 06:09
Bolovsrolin yamand ni Muunii gol tolgoilogch ni suuj bhad buh suragchid oyutnuudin tolgoig 100% ugaana shdee. Yagad ter Nasanbayrig omgoolod bn ve olon ch batimt delgegded bhad bas boloogui ee MUIS iin TUZ iin darga bolson bn lee. Muunii ursgalig oruulj ireed munguur ugjij bgaa ene emegteig ter etseg ged bga San men Muun ruu yavuilj zailuulaach. Mongolin bolovsrol budaa bolloo
66.249.84.xxx [66.249.84.xxx] 2015-06-23 06:09
Bolovsrolin yamand ni Muunii gol tolgoilogch ni suuj bhad buh suragchid oyutnuudin tolgoig 100% ugaana shdee. Yagad ter Nasanbayrig omgoolod bn ve olon ch batimt delgegded bhad bas boloogui ee MUIS iin TUZ iin darga bolson bn lee. Muunii ursgalig oruulj ireed munguur ugjij bgaa ene emegteig ter etseg ged bga San men Muun ruu yavuilj zailuulaach. Mongolin bolovsrol budaa bolloo
83.250.89.xxx [83.250.89.xxx] 2015-06-23 02:45
Naadah chin solongosiin yvuulga ym bishuu? Hen 1 hunii shunal huseld zoruilagdsan bnashdee,oorsdiinhoo shashnii mon chanariig oilgoogui bj yun gadnii Jesus bn busdiig oilgohovdee!!! Busdiig duuriahaa boliochee tor zasag gej bval ene zambraagui shashin bolon busad gadaad dotoodiin duraaraa avirlagchdiig zogsoogoochee!! Bi sweded amidardag end tiim muun gesen ner ogt sonsoogui l ym bn.
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2015-06-23 00:59
Бодит зүйл дээр тулгуурлаж бичиж бгаа ч би бол мүүнист хэзээ ч тэгж хэн нэгнийг шулаад адбадаад байдгүй хүнд зөв амьдрах ухаан, гэр бүлийн үнэ цэнэ, хорвоо ертөнцийн зүй тогтлыг заадаг болохоос боодчлол энэ ьэр чинь биш шүү бодит зүйл бичиж бгаарай МNB
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-06-23 00:17
ter t1 yumand n itgejil bdag t1 garuud oyunii homsdoltoi bolchihoo yudaa ain llruud
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-06-22 23:39
Tagnuuliin baiguullaga uuriinhuu huniig oruulj udaan yavuulj tagnaad tegeed notloh barimttai bolood shuud zogsooh heregtei shdee. Mongoloos huuj garga. Budda shutehgui yumaa gehed christee shut l dee huuhed zaluuchuudiin tolgoi erguuleed zevuun novshnuud yum daa
202.5.202.xxx [202.5.202.xxx] 2015-03-05 17:27
Мүүнчин Насанбаярыг хөөгөөч ээ!!!
202.179.14.xxx [202.179.14.xxx] 2014-04-19 21:11
үнэхээр дургүй хүргэсэн. ХҮМҮҮСЭЭ АНХААРАХ ЦАГ ИРЖЭЭ
202.179.14.xxx [202.179.14.xxx] 2014-04-19 21:10
Мүүний шашины үйл ажиллагааг хянаж төрөөс арга хэмжээ авахгүй бол энэ байдлаар яваад байвал улс оронд минь аюулгүй байдалд Мүүн шашин занал хийлж байна. Мүүний шашины тэргүүлэгч нэг япон багш ирж Семинар хийсэнг би тэр зүйлд суухад........ Мүүн энэ эрчээр явахад Монголыг шашиндаа уусгаж авахад амархан , Мүүний шашин дэлгэрэх маш амархан гэж хэлж байгаа нь үнэхээр дургүй хүссэн........
202.179.14.xxx [202.179.14.xxx] 2014-04-19 21:08
Энэхүү баримт 2ыг хийсэн юм уу. Үнэхээр тийн шдээ Мүүний нэрэн дор байгаа цугларлалтан дээр очсон. олон залуучууд өсвөр насны хүүхдүүдийг сонирхол хобби хэрэгцээн дээр тулгуурлан уруу татаж, Мүүний шашинаар тархинаар тархыг угааж байна. шашин биш гаж урсгал гэж хэлбэл зүгээр. Ээжүүдээ үр хүүхдүүдээ анхаарууллаа........ Үнэхээр Мүүний нэрэн дор олон хүмүүс гэрлүүлж байсан 2014 байдлаар 1 сард 2 охин гэрлэгчихээд ирсэн байнлээ. Хэрвээ баримт хэрэгтэй гэвэл авч болно шүү. Ийм олон зүйл эргэн тойронд болж байхад чимээгүй суухгүй одоо анхаарах цаг болчихоод байна. Мүүний нэг байр нь Сансарт 39 сургуулийн хажууд Урлах сэтгэмж сургуулийн 2 давхарт ХӨХ ТОЛБОТ ТББ байгууллагын нэрийн дор үйл ажиллагаа явуулж байна. Очиж шалгаж хяналт тавих зүйтэй байна.
101.55.132.xxx [101.55.132.xxx] 2014-03-13 13:29
Gar utasnaas sonsoj bolohguim bhdaa.
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-03-13 10:20
АМЖИЛТ ХҮСЭЕ... ЭРИН СУРАВЖЛАХ БАГ 2 ТАЛЫГ БАРИСАН МЭДЭЭЛЭЛ МЭДЛЭЖ БАЙГАА НЬ ОНОВЧТОЙ ЮМ.. ЦЭРЭНДОЛГОР ГЭЖ ЭРГҮҮ НӨХӨР АРИА ДЭЭР ЮМ БАЙНА. МӨН ЭНЭ НЭТРҮҮЛЭГИЙНХЭЭЭ ҮР ДҮНД ЭВ НЭГДЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ СҮМ ДЭЭРЭЭ АВААЧИЖ ӨГӨӨД НЭР ХАЯА ХАДААД НУУЦЛАГ БАЙДЛААР БИШ ИЛ ТОДООР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААРАЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ИЙМ ЗҮЙЛ ХҮСЭЖ БАЙНА ГЭЖ ХЭЛЖ ӨГӨӨРӨЙ...
69.244.79.xxx [69.244.79.xxx] 2014-03-13 10:03
Үндэсний гэх томоос том тодотголтой улсдаа ганцхан байдаг энэ байгууллага шашины асуудалд их нухацтай анхааралтай хандах хэрэгтэй гэж бодож байна.ийм явцуу өнгөц байдлаар шашны асуудалд хандаж болохгүй байхаа.шууд нэг талыг барьсан тулгасан ухуулсан нэвтрүүлэг байна шүүдээ. хуулиндаа хүн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. дээр нь гэрлэлт бол сайн дурын харилцаан дээр үндэслэсэн байдаг шүүдээ. бас гэрлэхэд үндэс угсаа хэл соёл шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно энэ тэр гээд заалт байдаг л санагдахын.хэн нэгэн твитэр FB ээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсний зоргоор шалгаж хориод байж болдогч юм уу.сэтгүүлч бол шууд тэгэж л асууж байх юм.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-03-13 09:46
http://en.wikipedia.org/wiki/Unification_Church end moon ovgon ooroo 13 sarin hugtsaand shorond America d suuj baisan yum baina,America-d congress-n tuvshindee komess baiguulj shalgaj baisan yum ba. Ilvv ih uls torch business talaas n bichsen ba. Yor n bol boolchilol gedeg n gartsaagvi.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-03-12 22:47
Энэ нэвтрүүлэгт орсон итгэгч, ажилтнуудынх нь ярьж буй зүйл нь тийм гаж, автоматаар гэрлүүлдэг зүйл байхгүй юм шиг. Адил үзэл бодолтой хүмүүсийг зуучилж өгдөг гэрлэлтийн зууч хийдэг юм бишүү. Хэт туйлшруулж олон нийтэд хүргээд байгаа юм уу гэмээр санагдлаа. Хөтлөгчийн асуулт нь шууд тулгасан байдалтай асуугаад байх шиг. Тэр 4 жилийн өмнөх тайлан энэ тэрийг нь авч үзвэл яадийн. Угаасаа шашин, ТББ-уудын тайлан олон нийтэд нээлттэй байдаг биздээ. Гэхдээ хувь хүний итгэл, үнэмшлийг хүндэтгэх л хэрэгтэй. Итгэж үнэмшиснийх нь төлөө буруушаах, гадуурхах гэдэг бол өнгөрсөн бараан түүхийн үлдэгдэл, тухайн хүний аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдаж буй л үйлдэл
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-03-12 19:15
мүүнийн шашинид зөвшөөрөл өгөхгүй байх хэрэгтэй. тэд монголоос явах цаг нь болсон. хэдий оройтсон ч хийх л ёстой ажил юм даа. гэхдээ ийм орой дуугарч байгаад харамсаж байна
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-03-12 19:15
мүүнийн шашинид зөвшөөрөл өгөхгүй байх хэрэгтэй. тэд монголоос явах цаг нь болсон. хэдий оройтсон ч хийх л ёстой ажил юм даа. гэхдээ ийм орой дуугарч байгаад харамсаж байна
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-03-12 18:53
shar xevleliin araas orloo doo
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-12 15:13
Насанбаяр гээчийг халаач ээ гантөмөрөөө
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-07 01:12
Наад Мүүний шашны Насанбаяр чинь Боловсролын салбарт шургалж ороод боловсролыг сөнөөж байна ш дээ. Одоо багш нар Насанбаярыг эсэргүүцэж байна гэнэ ээ GASHUUN.MN

Бидэнтэй нэгдээрэй