
Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 8 дугаар хороо, Ботаникийн эцэс, ерөнхий боловсролын Амгалан цогцолбор сургуулийн урд байрлах иргэн Э.Н-ийн ажиллуулж буй түргэн хоолны газарт хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар мэргэжлийн ажилтангүй, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй, болсон хоол, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, бохир ус зайлуулах, ариутгах татуургын хэсгийн шугам сүлжээнд холбогдсон, хоол үйлдвэрлэлийн байрны технологийн урсгалыг буруу зохион байгуулсан, хоол үйлвэрлэлийн байр нь зориулалтын бус, хоолны дээж авдаггүй, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй байсан зэрэг нь MNS 4946:2019 “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавих шаардлага”-ыг хангахгүй байна.
Илэрсэн зөрчлийг үндэслэн иргэн Э.Н-т Зөрчлийн тухайн хуулийн дагуу арга хэмжээ авч, үүрэг даалгавар өгч ажиллалаа.
Иргэн Э.Н нь түргэн хоолны газрын үйл ажиллагаагаа өөрийн хүсэлтээр бүр мөсөн зогсоосон.


Зориулалтын бус байранд хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулж байжээ | ||
Үзсэн: 530 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.