Шууд Chart

Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа

2019-10-01 16:42:32

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр /2019.10.01/ УИХ-ын дарга Г.Занданшатарт  өргөн барилаа. 1990 оны БНМАУ-ын Тэтгэврийн хуулиар хүүхдийн тоогоор хөдөлмөрийн насандаа эрт тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд олон байдаг юм. 2019 оны 4-р сарын 1-ний өдрийн байдлаар 21,1 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байна. Эдгээрээс 14,5 мянган нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3,8 мянга нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд байна. Эдгээр хүмүүс 2019 оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхгүй тэтгэвэр авч байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилсан  Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдийн тэтгэврийн асуудал хөндөгдсөн байна. Өнөөдрийн байдлаар 2,9 мянган эрэгтэйчүүд 32 жил ажиллан, 55 нас хүрээд тэтгэвэртэй гарсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон авч байгаа иргэдийн 80,2 хувь нь буюу 17 мянган хүн улсын дундаж тэтгэвэрээс  /374,8 мянган төгрөг/ доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байна.

Иймээс эдгээр иргэдийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх юм хэмээн хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Гарамжав онцоллоо.


Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа  
Үзсэн: 2174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-02 12:18
Биднийг мартаагүйд их баярлалаа,энд Гарамжав гишүүний хөндсөн маш чухал асуудлаас гадна биднийг нэг хэлмэгдүүлэн гомдоож орхисон асуудал байдаг,тэр бол тухайн үед тэтгэвэрийн нэмэгдэл олгохдоо 1995 оноос өмнө цэргээс тэтгэвэрт гарсан хэдэн ахмадаа ор тас мартсан явдал юм,одоо тэртээ тэргүй үхээд дуусаж байгаа хэдэн хөгшчүүлдээ гар таталгүй тэр үеийн нэмэгдлийг нь олгож үзээрэй,эрхтэн дархтанууд өөрсдөө болохоор энэнээс байтугай юмаар л гараа угаагаад өнгөрдөг юм билээ,ингэж хэлсэнд гоморхох ч хэрэггүй.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-01 23:38
munch olon hugshchyyl olon udaa guij baigaa.Garamjav gishyyn shig ajlaa hii busad ni
Зочин [127.0.0.xxx] 2019-10-01 17:22
ахмад буурлынхаа төлөө сэтгэл гаргасанд баярлалаа болмжтой бол тэтгэврийн доод хэмжээг 500,0 болговол зүгээр юмсан,

Бидэнтэй нэгдээрэй