
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.10.09/ болж, хоёр асуудал хэлэлцлээ. Эхлээд, Өргөдлийн байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хийх ажлын төлөвлөгөөг танилцуулснаар уг асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулж УИХ-ын гишүүн М.Билэгт, Ё.Баатарбилэг, Д.Мурат, Ц.Гарамжав нар үг хэллээ.
Гишүүд үг хэлсний дараа, төлөвлөгөөг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлынхаа төлөвлөгөөг баталлаа.
2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа | ||
Үзсэн: 770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.