
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.10.15) хуралдаан 11 цаг 08 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалтыг зөв зарчимд оруулах шаардлага бий гэдгийг Д.Хаянхярваа гишүүн хэлж байв. Түүнчлэн эрх мэдлийг орон нутагт шилжүүлээгүй улмаас төсвийн гүйцэтгэл хангагддаггүй шалтгааныг тайлбарлав. Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах нь оновчтой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, энэ талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаж буйгаа танилцууллаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, шинээр байгуулах агентлагийг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах дээрх саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Ингээд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь дэмжив. Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.