
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.15) хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Химийн хорт болон аюултай бодисыг импортлох, хил дамжуулын тээвэрлэх тусгай зөвшөөрөлийг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгож байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр танилцуулгад дурдсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын ИХ Хурлын гишүүн Б.Баттөмөр тусгай зөвшөөрлийг 20 сая төгрөг болгоход тооцоо, судалгаа хийсэн эсэхийг лавлав. Ажлын хэсгийн зүгээс, Уул уурхай болон тэсрэх бодис үйлдвэрлэгч, химийн бодис худалдаалдаг аж ахуйн нэгж, компаниуд нь 20 сая төгрөгт хамаарагдаж байгаа бөгөөд тэдгээр нь 200 тонноос дээш гэсэн хязгаарт орж байгаа бөгөөд нийт химийн бодисын 98.8 хувийг импортолж байгаа хэмээн хариулсан.
Ингээд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ | ||
Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.