
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцээд, холбогдох гишүүд албан томилолттой байгаа учир хойшлуулахаар шийдвэрлэлээ. Уг асуудлыг хойшлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн.
Дараа нь УИХ-ын зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлыг хэлэлцэв. “Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас 09 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг ирүүлсэн байна.
Энэ дагуу УИХ-ын гишүүдээс холбогдох тайлбарыг бичгээр авсан болохыг Дэд хорооны дарга хэлэв. Уг хүсэлтийг хуралдаанаар хэлэлцээд, нэр бүхий гишүүдээс холбогдох тайлбар мэдээллийг авах, судалгаа хийх нь зүйтэй хэмээн үзэж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилсон юм
Ёс зүйн дэд хороо хуралдав | ||
Үзсэн: 627 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.