Шууд Chart

УИХ-ын төлөөлөгчид ОУПХ-ны 141 дүгээр ассамблейд оролцов

2019-10-19 09:20:21

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, Олон улсын парламентын холбооны (ОУПХ) Энх тайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Оюундарь, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны гишүүн Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар Бүгд Найрамдах Серби Улсын нийслэл Белград хотноо 2019 оны 10 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ОУПХ-ны 141 дүгээр Ассамблей болон салбар хуралдаануудад оролцлоо.

ОУПХ үүсэн байгуулагдсаны 130 жилийн ой тохиосон энэ удаагийн Ассамблей “Олон улсын эрх зүйг бэхжүүлэх нь: Парламентын үүрэг, арга механизм ба бүс нутгийн хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэр” ерөнхий сэдвээр Нэгдсэн хэлэлцүүлэг явуулж, холбогдох болон нэмэлт салбар хуралдаануудаар дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ассамблейд дэлхийн 138 орны 1821 төлөөлөгчид оролцсоны дотор парламентын дарга 65, дэд дарга 56, парламентын гишүүд 770 байсан ба олон улсын байгууллагууд болон ажиглагчдыг төлөөлсөн 34 улсын 100 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.


УИХ-ын төлөөлөгчид ОУПХ-ны 141 дүгээр ассамблейд оролцов  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй