Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцлүүлгийг хийв

2019-11-12 15:21:53

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.12) хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.19-д “Шаардлагатай гэж үзвэл төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг энэ хуульд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно” хэмээн заасны дагуу дээрх төслийг боловсруулсан болохыг Б.Чойжилсүрэн дарга танилцуулав. Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн.

Иймд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Б.Чойжилсүрэн гишүүн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжив. “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. 


УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцлүүлгийг хийв  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй