Шууд Chart

“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

2019-11-29 17:47:49

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.11.29) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцууллаа.

Одоогоос 30 жилийн өмнө Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хуульт ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгосон түүхэн өөрчлөлт шинэчлэлт байв.  Тиймээс ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон тэмдэглэлт үйл явдал. Төрийн байгуулалтын байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд, анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны дэмжсэн горимын саналаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжив. Иймээс Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 39 гишүүний 23 буюу 59 хувь нь тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжсэн. Уг тогтоол 3 зүйл, 2 хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулна. 


“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ХА ха [127.0.0.xxx] 2019-11-29 22:50
ДАРХАН төмөрлөгийн үйлдвэр баяжих нь дээ... ай хуа энэ олон төмөрөө юуугаа хийнэм ха ха

Бидэнтэй нэгдээрэй