
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, жавартай, хүйтэн байна.
2019 оны 11-р сарын 30-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/сек. 13 хэм хүйтэн байна.
2019 оны 11 дүгээр сарын 30-ны 20 цагаас 12 дугаар сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
2019 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг
цаг агаарын урьдчилсан төлөв
2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 2,3-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн | ||
Үзсэн: 848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.