
Хамтарсан Засгийн газрын үед хэрэгжүүлсэн “зургаан” хувийн хүүтэй орон сууцны зээлийг халж, “найман” хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийг Шинэчлэлийн Засгийн газраас санаачилсан.
Уг санаачилгын дагуу инфляци найман хувиас хэтэрсэн тохиолдолд 8+1 хувийн хүүтэй, инфляци найман хувиас бага байгаа тохиолдолд 8-1 хувийн хүүтэй зээл олгох схемийг Төвбанкнаас боловсруулсан юм.
Зээлийн санхүүжилтийг чухам хаанаас гаргасан нь өнгөрсөн хугацаанд таамаг төдий байсан бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнгөрсөн долоо хоногт "11-11" төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулах үеэрээ Чингис бондын мөнгөнөөс Ипотекийн зээлийг санхүүжилсэн талаар нийтэд мэдээлсэн юм.
Одоогоор Чингис бондын мөнгөнөөс уг зээлийн санхүүжилтэд нийт 1.4 их наяд төгрөг зарцуулагдаад байгаа аж.
Ипотекийн зээлийг Чингис бондоос санхүүжүүлсэн нь ил боллоо | ||
Үзсэн: 1389 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.