Шууд Chart

“Лувсанжамбын Мөрдорж” сангаас хөгжмийн салбарт суралцаж буй шилдэг оюутанд тэтгэлэг олгоно

2019-12-05 10:36:18

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Иймд түүний ач нарын санаачлан үүсгэн байгуулсан “Лувсанжамбын Мөрдорж” сан Л.Мөрдоржийн нэрэмжит залуу авьяас шагналыг санаачлан 2020 оноос хөгжмийн салбарт суралцаж буй шилдэг оюутанд олгохоор боллоо. 

Энэхүү тэтгэлгийг өчигдөр ДБЭТ-т болсон “Л.Мөрдорж 100 жил” хүндэтгэлийн тоглолтын орлогоос бүрдүүлж,  хөгжмийн зохиолч, ардын болон сонгодог хөгжмийн мэргэжлээр суралцаж буй Монгол Улсын консерватори, Соёл урлагийн их сургуулийн оюутнуудыг шагнахаар болов.

Хүндэтгэлийн тоглолтод мэргэжлийн хөгжмийн бүтээлийн тэргүүн эгнээнд бичигдэх "Алтан Өргөө" киноны хөгжим , "Миний эх орон" симфони, "Алтан Өргөө" киноны хөгжим, “Цэнгэлийн эгшиг” үндэсний найрал хөгжим, “Эх орон” магтуу, “Хаврын шувууд” ёочингийн гоцлол, “Хөхөө намжил” дуурийн хэсгээс тоглох ба ард түмний аялах дуртай “Дөрвөн цагийн тал”, “Бүүвэйл хорвоо”, “Намуун байгаль”, Түүхт хил “ Зөвлөлтийн дайчдын хөшөө , “Анхны алхам” киноны дуу Хунгийн дэгдээхэй, “Энэ хүүхнүүд үү” киноны дуу “Буурал ээж минь” зэрэг дууг эгшиглэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Лувсанжамбын Мөрдорж” сангаас хөгжмийн салбарт суралцаж буй шилдэг оюутанд тэтгэлэг олгоно  
Үзсэн: 2116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй