Шууд Chart

Нийслэл бонд гаргах уу?

2014-03-18 13:44:39

Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу нийслэл анх удаа бонд гаргах болсон. Тиймээс Улаабаатар хот төсвийн бус эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн банктай хамтран ажиллаж эхэлжээ.

Эхний ээлжинд Улаанбаатар хотын зээлжих зэрэглэлийг тогтоолгохоор судалгаа хийсэн байна. Энэ үзүүлэлтээр хотын санхүүжилт тогтвортой,  ямар нэгэн шууд өр, үүнтэй холбоотой баталгаа гаргасан зүйл байхгүй, хотын төсвөөс гадуур олох орлогыг өрийн үйлчилгээнд ашиглах боломжтой гэж гарчээ.

Тиймээс нийслэл хот бонд гаргахаар ажиллаж байгаа бөгөөд эцсийн байдлаар хугацаа хэлэх одоохондоо боломжгүй, Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа хэллээ. 


Нийслэл бонд гаргах уу?   
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй