Шууд Chart

Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2019-12-11 15:43:57

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж, Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Төсөл батлагдвал хэт хүйтэнд гал унтраах, олон зориулалт бүхий /нефть бүтээгдэхүүн, түүнийг хадгалдаг агуулах, бусад онц чухал обьектын гал унтраах/ тусгай зориулалтын 40 гаруй автомашин нийлүүлнэ. Мөн Онцгой байдлын байгууллага эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх Airbus EC-145 загварын гурван нисэх онгоцтой болох юм.

Төслийн хүрээнд нисгэгч, эмч нарыг сургаж бэлтгэхээр төлөвлөжээ.


Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй