
Сүү, мах цаашлаад гутал, гадуур хүрэм, саван, шампуний үнэ өнгөрсөн жилийнхээс өссөн байна. Шалтгааныг нь худалдагчаас асуухад доллар, юаны ханш өссөн учраас гэсэн тайлбараар иргэдийн амийг таглах жишээтэй. Иргэдийн цалин, тэтгэвэр гурван талт хэлэлцээрийн дагуу өнгөрсөн сараас эхлэн 15-20 хувиар нэмэгдсэн. Гэтэл энэ орлого нь буцаад үнийн өсөлтөд шингэж үндсэндээ таван хувийн л нэмэгдэл болсныг иргэд шүүмжилж байгаа юм. Тэгвэл өрх бүрийн бодит орлогыг хамгаалах чиглэлд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо юу хийж байна вэ? Гурван талт хэлэлцээрт багтдаг талууд юу хийх ёстой вэ? гэсэн асуултыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөр нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалагт тавьсан юм.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас сар бүр Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт борлуулдаг хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг хийдэг. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын дунд үеийн байдлаар хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн оны 12 сартай харьцуулахад таван хувиар өсчээ. Сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ хамгийн их өссөн бол махны үнэ бага зэрэг өсөлттэй, гурил, будаа, гоймон, талхан бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна гэж МҮХАҮТ-ын цахим хуудсанд мэдээлжээ.
Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн жилийнхээс өсчээ | ||
Үзсэн: 1433 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.