
Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай улсын дотоодын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгөний асуудлаас үүдэн ноолуурын хуримтлал үүсгэж чаддаггүй байна.
Тийм ч учраас дотоодын үйлдвэрүүдийн хөрөнгө санхүүгийн бэрхшээлтэй талаас үүдэн Хятад ченжүүд жилийн жилд ноолуурыг их хэмжээгээр хилээр нэвтрүүлдэг. Учир нь, БНХАУ-ын иргэд манай улсын ноолуурыг хилээр нэвтрүүлэхдээ нэг хувийн татвар төлдөг байна.
Ингэхдээ ноолуурыг экспортлохын тулд Хөдөө аж ахуйн биржээр арилжаалсан байх ёстой гэдэг заалтын дагуу Хятад иргэд өөрийн төлөөний брокероор дамжуулан биржийн арилжаанд оролцдог байна. Тэд арилжаанд оролцсоноор, татвар төлж, ноолуураа экспортлох эрхээ авдаг гэж Монголын ноос ноолуурын нэгдсэн холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу ярилаа.
Харин энэ жилээс эхлэн уг асуудалд тодорхой хязгаарлалт хийх үүднээс дотоодын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгохоор төлөвлөж байгаа талаар онцлосон юм.
Хятад ченжүүд нэг хувийн татвар төлж, ноолуур гаргадаг | ||
Үзсэн: 2471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.