Шууд Chart

12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах шийдвэр гаргалаа

2020-03-04 10:35:44

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд (ганц бие эцэг)-ийн ажлын цагийг 1 цагаар хорогдуулах шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газар гаргав.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын “Ажлын цагийг хорогдуулах тухай” 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 145 дугаар захирамжийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2, 10.6.1 дэх заалт, Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байна.

Тус захирамжид “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газрын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-ийн ажлын цагийг 1 цагаар хорогдуулж, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд  хүртэл ажлын цагийг 08.30-16.30 хооронд байхаар тогтоосугай” гэжээ.

Түүнчлэн ажлын цагийг хорогдуулсантай холбогдуулан албан үүргийг бүрэн гүйцэтгүүлэн ажиллуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдалгүй явуулах, ажлын цаг ашиглалтыг үр бүтээлтэй хангаж ажиллахыг хэлтэс, хүрээлэн, албаны удирдлагад даалгаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах шийдвэр гаргалаа  
Үзсэн: 12501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-06 15:59
3.2-3.13 genuu
zol [127.0.0.xxx] 2020-03-06 14:40
er n gants bie etseg eh ch bai, baga nasnii hvvhdvdtei hvmvvst bvgdend n hamaarhar oligtoihon shiidver gargaj boldguimu?
B [127.0.0.xxx] 2020-03-06 11:08
Энэ шийдвэрээ улсын хэмжээнд гаргаач ээ. Байгууллагууд өөр өөрсдийнхөө үзэмжээр захирамж гаргаад байх юм.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-05 19:30
Тус захирамжид “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газрын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-ийн ажлын цагийг 1 цагаар хорогдуулж, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд хүртэл ажлын цагийг 08.30-16.30 хооронд байхаар тогтоосугай” гэжээ. гэсэн байна. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж мэдээллийн утга санаа , үг үсгийн алдаагүй бичиж бай. Иргэдээс шүүмжилж байгааг анхаармаар юм. Нээрээ л (УИХ-ын ТГ-ын ) гэж ойлгохоор бичсэн байна шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-05 14:45
УИХурлын тамгын газрын ажилчдад хамааралтай бнаа
Зочин [127.0.0.xxx] 2020-03-05 11:36
Төрийн албаныхан шийдвэрийг мэдээгүй эсвэл санаатайгаар ажилчидаа хорогдуусан цагаар ажилах тухай мэдэгдэхгү ажлуулахгүй байна.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-05 19:46
Мэдсэнч мэдээгүй юм шиг орой 22:00 цаг хүртэл ажилуулсаар байна шүү. Ийм санаачлага санал төрийн өндөр албан тушаалтанууддаа үйлилчилээд эгэл бор доод шатныхандаа хамаагүй юм шиг байна өөө
zochin [127.0.0.xxx] 2020-03-04 21:43
Emnelegiin ajilchdad hamaarah yumu. Tusgai obiekt gd bgaa
Why MNB [127.0.0.xxx] 2020-03-04 21:23
ГАНЦ ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛЧДЫН ТУХАЙ МЭДЭЭГ MNB ХЭМЭЭХ АРД ИРГЭДИЙН хамгийн ихээр итгэдэг энэ сайт яахаараа бусад хандалт авах гэж яддаг хуурамч сайт шиг гарчиг өгдөг байнаа. үнэхээр итгэл алдархаар бна шүү
Иргэн байна... [127.0.0.xxx] 2020-03-05 13:36
МУЗГ-ын тогтоол шиг санагдахаар гарчигтай бас бүх нийтэд хамааралтай юм шиг гарчигаа бичсэн байгаа юм даа. Яааг жижигхэн, миа сайтууд шиг л санагдлаа.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-05 06:32
Niit irgeded hamaaraltai yum shig oilgogdood bna shdee, medee niitlesen usan tolgoitnuudaa. Tamgin gazar dotroo ingej bga bol yadaj garchigig ni solichihoich. Ingd turin shiidver heregjdeggui gd irged buruu oilgono shdee. Niitlel oruulj bui hduu tarhitnuudig soliochz
Зочин [127.0.0.xxx] 2020-03-04 18:32
Ер бол бүх төрийн албан хаагчдын цалинг шүүгчийн цалингийн хэмжээнд хүргээд эхнэр нөхрийн хоёрын нэг нь албан ажил хийж нөгөө нь хүүхдээ хардаг байвал яасан юм бэ. Хоёулаа зэрэг ажиллаж байгаа нөхцөлд гэрийн үйлчлэгч асрагч ажлуулж асуудлаа шийдвэрлэж баталгаагаа гаргаад ажилладаг байвал оновчтой юм байна гэж харж байна. Тэгэхгүй бол иймэрхүү шийдвэр зарим нэгэнд нь далим зарим дарга нар нь үзүүлэх төдий хэрэгжүүлэх гээд өрөөсгөл асуудал их байна. Өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлчихээд заримынх нь цагийг хорогдуулаад заримыг 24 цагаар ажиллуулаад байж таарахгүй хүн бүрийн эрх тэгш байх эрх хаана үйлчлэх вэ?
Зочин [127.0.0.xxx] 2020-03-04 17:01
Bolimoor yum yamar ni 6 hurtel ajilaad yamar ni 4.30 hurtel bgaan neg tsegiin uilchilgeend humuus ugluunii 9 tsagaas oroin 6 hurtel bid ur huuhedgui yumuu
zochin [127.0.0.xxx] 2020-03-04 16:17
ene yag yamar baiguulguudad hamaaraltain yum be zuvhun tur uu?
иргэн [127.0.0.xxx] 2020-03-04 14:33
энэ одоо өрөөсгөл шийдвэрүүдээ болимоор юм. бусад эцэг эхчүүд хүүхэдгүй юм уу. гарнавал нэгдсэн журмаар гаргаач эн
Зочин [127.0.0.xxx] 2020-03-04 23:31
Бүх айлын ээжийг нь 1 цагийн өмнө тараагаад, ээжгүй аылын аавыг 1 цагийн өмнө тараахаас илүү яаж бүгдэд хамруулах юм бэ
Зочин [127.0.0.xxx] 2020-03-04 13:14
Бусад төрийн байгууллагуудал хамааралтайм болвуу
Зочин [127.0.0.xxx] 2020-03-04 12:28
Зөвхөн тамгын газрын эмэгтэй ажилтнуудад хүчинтэй юм уу улс даяар биш?

Бидэнтэй нэгдээрэй