
Тодруулбал, тэрбээр арван оны бүтэн дугаарыг СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн номын санд, харин гурван жилийн бүтэн дугаарыг Дархан хотын “Жигүүр” цогцолбор сургуулийн номын санд захиалж, төлбөрийг нь хийжээ.
“Улирал ба Зохиолч” сэтгүүл тасралтгүй долоон жил улирал тутамд хэвлэгдсэн бөгөөд 25 дахь дугаар нь уншигч, захиалагчдад хүрсэн. Тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаа “Жилд дөрвөн дугаар гардаг "Улирал ба Зохиолч” сэтгүүлээс СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн номын санд арван жилийн хугацааны нийт 40 ширхэг сэтгүүл очно. Үүнээс хэвлэгдсэн 25 дугаар, түүн дээр нэмэгдэх нь ирэх /2020, 2021, 2022/ оны 15 дугаар нэмэгдэж очно. Харин Дархан хотын "Жигүүр" цогцолбор сургуулийн номын санд 2019 оны дөрвөн дугаар, тэрчлэн энэ жилийн дөрвөн дугаар, 2021 оны дөрвөн дугаар хүргэгдэн очих бөгөөд энэхүү ажлыг “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн хамт олон хариуцлагатайгаар гүйцэтгэх болно” гэдгээ цахим хаягаараа мэдэгдлээ.
Төгссөн сургуулийнхаа номын санд зориулан “Улирал ба Зохиолч” сэтгүүлийг 10 жилээр захиалжээ | ||
Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.