Шууд Chart

“Гүйж яваа эмэгтэй” төрсөн өдрөө “тэмдэглэлээ”

2020-04-14 15:39:24

Монголын зохиолчдын эвлэлийн болон Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын хошой тэргүүн шагналт, зохиолч Х.Болор-Эрдэнийн өнгөрсөн жилийн энэ өдөр уншигчдын гарт хүргэсэн "Гүйж яваа эмэгтэй" бэсрэг роман 2019 онд хамгийн их хувь борлуулагдсан монгол номын жагсаалтыг тэргүүлснээс гадна оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд - 2019” наадмын Хүүрнэл зохиолын том хэмжээний төрөлд өрсөлдсөн билээ.

Тэгвэл өдгөө Франц улсад амьдарч, уран бүтээлээ туурвиж буй зохиолч Х.Болор-Эрдэнэ “Гүйж яваа эмэгтэй” номынхоо “төрсөн өдөр”-ийн хүрээнд эсгий урлал хийхийн зэрэгцээ, гэр хорооллын хүүхдүүдэд зориулан номын сан ажиллуулдаг С.Хишигт эмээ, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд худаг ажиллуулахын зэрэгцээ ус авахаар ирсэн хүүхдүүдэд монгол бичиг заадаг Б.Баярсайхан өвөө, номтой таксины жолооч С.Алтантулга, Налайх дүүргийн гуравдугаар хороонд “Номтой худаг” ажиллуулдаг Б.Төрөө бүсгүй, гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан "Нобелийн шагналтнууд" 10 салбар номын сан байгуулсан С.Батцэцэг нарт болон “Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвийн номын санд

Сонирхуулахад, зохиолч “Гүйж яваа эмэгтэй” бэсрэг романыхаа нээлтийг охин Э.Сарнайгийнхаа төрсөн өдрөөр хийж байжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Гүйж яваа эмэгтэй” төрсөн өдрөө “тэмдэглэлээ”  
Үзсэн: 1825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй