
“COVID-19” цар тахлын улмаас Холлиувудын гол үйл ажиллагаанууд бүрэн зогссон. Түүнчлэн кино зураг авалтууд завсарласнаас гадна ихэнх бүтээл нээлтээ хойшлуулж буй. Тухайлбал, "Wonder woman-1984", “Шинэ Мутантууд”, “Mulan”, “Аниргүй Орчин II” зэрэг кино нээлтийн өдрөө хойшлуулсан.
Мөн үзэгчдийн дунд асар өндөр хүлээлт үүсгэсэн "The Avengers" киноны "Black Widow" спин-офф бүтээл тавдугаар сарын 1-нд нээлтээ хийх байсан ч хойшлуулж, арваннэгдүгээр сарын 6-нд нээлтээ хийхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр товлоод байсан комик цувралаас сэдэвлэн бүтээж буй “The Eternals” бүтээл нээлтээ хойшлуулж, ирэх оны хоёрдугаар сарын 21-нд үзэгчдэд хүрэхээр боллоо.
Сонирхуулахад, "The Eternals" кинонд Академийн шагналт, Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли, “Train to Busan” “Outlaws” зэрэг алдартай бүтээлд тоглосон БНСУ-ын жүжигчин Ма Дон-Сок нараас гадна жүжигчин Ричард Мадден, Кумэйл Нанджиани, Лорен Ридлофф, Бриан Хэнри, Сальма Хайек, Лия МакХью нар супер баатрын дүр бүтээж байгаа.
"The Eternals" кино ирэх оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.