
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан азарга барианд орлоо. Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хурдан хээр азарга түрүү магнай болов. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Пүрэвийн Батсайханы Тэнгэрийн хээр азарга давхив.
Айргийн гуравт Архангай аймгийн Хотонт сумын харьяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар азарга, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, Аймгийн алдарт уяач Нэргүйн Амарбаясгалангийн хээр буурал, айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн цавьдар азарга хурдаллаа.
Б.Нямжавын хурдан хээр азарга түрүү магнай болов | ||
Үзсэн: 4074 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055