Шууд Chart

“Этик” продакшны “Хэлгүй жим” уран сайхны киноны нээлт энэ сарын 28-нд болно

2020-08-10 14:27:42

“Этик” продакшны хамтын бүтээл “Хэлгүй жим” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт энэ сарын 28-нд болох аж.

Тэд анхны бүтээлээ “Хүний цаана” хэмээн нэрлэж, үзэгчдэд хүргэсэн бол дараагийнх нь “Цуурхал” нэртэй байв.

Уг продакшны захиралаар СТА А.Энхжин, найруулагч, зохиолч, жүжигчнээр Г.Даваазул, жүжигчнээр Ж.Батбаяр, З.Төмөрхүү, А.Баярхүү, С.Одбаяр нар ажилладаг аж.

Энэ удаа нээгдэх гэж буй киногоо тэд Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн 0257 дугаар ангитай хамтарч хийсэн гэнэ.

Агуулга нь 1990-ээд оны үед социалист нийгмийн байгууллаас ардчилсан тогтолцоонд шилжсэн үед улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрсэн цаг үед Монгол Улсын хойд хилд цагийн байдал ихээхэн өрнөлттэй байсан ба тухайн үед Хөвсгөлийн хэсэгтэй хил залгаа оршин суух буриад зон олны амьдрал ч хүнд хэцүү байсныг харуулах аж. Мөн Буриад түмний амьдрал хүндэрсэнээс хил зөрчиж, хулгайн ан хийх, байгалийн баялаг хууль бусаар ашиглахыг санаархаж, удаа дараа улсын хил зөрчиж байсан цаг үеийг харуулах юм байна. Тэр үед хилийн 0257 дугаар ангийн дугаар салбарт алба хааж байсан ахлах дэслэгч Д.Цоодол, ахлагч Я.Баяраа, Х.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй манаа улсын хил хамгаалах тушаал авч, үүрэг гүйцэтгэж байх үедээ улсын хил зөрчигчдийг саатуулах арга хэмжээ авсан боловч хүч давуу этгээдүүдтэй таарч амь насаа алдсан бодит үйл явдлаас сэдэвлэн хийжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Этик” продакшны “Хэлгүй жим” уран сайхны киноны нээлт энэ сарын 28-нд болно  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй