Шууд Chart

Европ дахь Монгол зохиолчдын нийгэмлэгийн тэргүүнээр Б.Эрдэнэсолонго сонгогджээ

2020-09-29 08:50:32

Францад төвтэй Европ дахь Монгол зохиолчдын нийгэмлэг байгуулагдаж, албан ёсны зөвшөөрлөө авчээ.

Тус нийгэмлэг нь Европт ажиллаж амьдарч буй уран бүтээлчдээ нэгтгэх, Монголын утга зохиолыг түгээн дэлгэрүүлэх, хилийн чанадад эх хэл бичиг, үндэсний соён гэгээрлийг түгээн дэлгэрүүлэх, утга зохиол, яруу найраг сонирхдог, бичихийг хүсдэг, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй монголчууддаа урам дэм өгөх зорилготой бөгөөд тус нийгэмлэгийн тэргүүнээр зохиолч, сэтгүүлч Батчулууны Эрдэнэсолонго сонгогдсон байна.

Тэрбээр "Ардын эрх", "Монголын мэдээ", "Үнэн", "Зууны мэдээ" зэрэг өдөр тутмын хэвлэлд олон жил ажилласан бөгөөд Орхон аймгийн телевиз, радиогийн захирлаар томилогдож байжээ. Мөн яруу найргийн таван түүвэр хэвлүүлсэн аж.

Дээрх нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар сурвалжилга, хэвлэл, уран зохиол, хүний эрхийн салбарт идэвхитэй оролцдог, 2008 оны Нийгэм соёлын төлөөлөгч гадаад эмэгтэйн шагналыг хүртсэн, кино уран бүтээлч, орчуулагч Ш.Э.Урантуяа томилогдсон байна.

Дашрамд дуулгахад, тус нийгэмлэг нь энэ чиглэлээр Европт бий болж буй албан ёсны анхны байгууллага юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Европ дахь Монгол зохиолчдын нийгэмлэгийн тэргүүнээр Б.Эрдэнэсолонго сонгогджээ  
Үзсэн: 541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй