Шууд Chart

Японы томоохон компорацийн ерөнхийлөгч уучлал хүсчээ

2020-10-06 11:17:25

Японы Фужицу корпорацийн Ерөнхийлөгч Такахито Токито Токиогийн хөрөнгийн биржийн  ажилтнууд, энэ зах зээлд оролцогчид  болон бусад хохирогчдоос  албан ёсоор  уучлал гуйж байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн   өнгөрсөн  10 дугаар сарын  1-ний өдөр Токиогийн  хөрөнгийн биржийн компьюторын системд алдаа гарч  ажлын бүтэн  өдөр ажлыг нь  алдагдуулсандаа  тэрбээр ийнхүү уучлал хүссэн  байна. Мөн тэрээр цаашид ийм  алдаа гаргахгүйн тулд  шалтгааныг нь тодруулахын тулд  тус корпорацийнхан бүх хүчээ дайчлан ажиллаж  байгааг мэдэгджээ.

Токиогийн хөрөнгийн биржийн системд өнгөрсөн 1-ний өдөр 1999 оноос хойш хамгийн ноцтойд тооцогдох доголдол  гарсан  байна. Тус биржийн компьюторын  систем нь Фужицу  компанийх аж. Өмнө нь энэ системд хэд хэдэн  удаа доголдол гарч, хөрөнгийн биржийн арилжаануудыг  зогсооход хүрч байсан  учир   хамгийн сүүлд 2019 оны 11 сард тус системийг шинэчлээд байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы томоохон компорацийн ерөнхийлөгч уучлал хүсчээ  
Үзсэн: 1529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй