Шууд Chart

Перу улс ганцхан жуулчинд зориулж эртний хотынхоо үүдийг дэлгэжээ

2020-10-14 09:44:53

Японы соло аялагч Жессе Катаяама алдарт Мачу Пикчу гэх эртний инкүүдийн хотхонд зочлохоор Перу улсад 3 дугаар сард очсон юм.

Харин түүнийг зорьсон газартаа хүрэхээс өмнөхөн цар тахалтай холбоотойгоор Перу улсад хөл хорио зарлагдаж, Катаяама тус улсын  нэгэн жижиг тосгонд  гацсан байна. Тэрээр Дэлхийн өвд багтдаг  эртний хотыг нээгдэхийг бараг 7 сарын турш хүлээсний дараа хүсэл нь биеллээ олжээ.

Катаяама эх нутаг уруугаа буцахаас өмнө мөрөөдлөө биелүүлж, Перу улсын түүхт газрыг үзэхийг хүсэж  байгаагаа илэрхийлсэн  хүсэлтийг тус улсын Соёлын сайдад илгээжээ.  Харин Перу улсын Соёлын яам түүхэн газарт зочлохоор  ирээд 7 сарын турш хүлээсэн Катаяамагий хүсэлтийг хүлээн авч,  “Мачу Пикчу”-д нэвтрэх эрхийг  олгожээ.

Тэрээр энэ түүхт газарт өнгөрсөн ням гарагт ганцаараа зочилж, нутаг буцахаасаа өмнө зорилго биелүүлжээ.  Эртний инкүүдийн хотхоны үлдэгдэл болох Мачу Пикчу нь уулын орой дээр баригдсан юм. Энэ түүхт газарт ирэх сараас жуулчдыг албан ёсоор  нэвтрүүлж эхлэхээр төлөвлөж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Перу улс ганцхан жуулчинд зориулж эртний хотынхоо үүдийг дэлгэжээ  
Үзсэн: 2276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй