Шууд Chart

Түрээсийн байранд амьдардаг тэрбумтан...

2020-10-19 11:35:08

“Duty Free”-г үүсгэн байгуулагч. 7.5 тэрбум доллар босгож чадсан мөртлөө өөрийн гэх унаагүй, эконом-классаар “нисдэг”, байр хөлсөлж амьдардаг. 15 долларын үнэтэй цаг зүүдэг тэр үрчгэр цамц өмсдөг. Ирланд гаралтай тэрбээр АНУ-ын Нью-Жерси муж улсад төрсөн, өдгөө 89 настай.

Ресторанд биш түргэн зуушны газар хооллохыг, үнэтэй дэлгүүр шагайлгүй жирийн л хүмүүсийн хэрэглэдэг зүйлсийг хэрэглэхийг, таксигаар биш метрогоор явахыг эрхэмлэдэг. Эдгээрээс харвал түүнийг дээд зэргийн нарийн, цент бүхнээ тоолсон харамч гэлтэй. Гэвч үгүй юм. Сүүлийн 40 гаруй жилд тэрбээр 6 тэрбум гаруй долларыг буяны үйлсэд хандивласан байна.

Тэдгээр их мөнгө боловсролын, эрүүл мэндийн, шинжлэх ухааны салбаруудад, Америк, Вьетнам, Австрали, Өмнөд Америк, Ирланд, Бермудын арлууд дахь өндөр настнуудыг асрах газруудад зориулагджээ. Чак Фини цаашид ч буян хийх бодолтой байгаа бөгөөд 2016 он гэхэд бүх хөрөнгөө тарааж дуусгах зорилготой байгаа гэнэ.

80 нас гарч яваа тэрбумтанд олонд танигдах бодол огтхон ч үгүй. Энэ гэгээн үйлсийг хийж эхэлсэн эхний 15 жилд мөнгөө тарааж байгааг нь хэн ч гадарлаагүй байна. Яваандаа нууц нь задарсан хэдий ч 2012 оныг дуустал ердөө 5 удаа л ярилцлага өгч байжээ.

Чак Фини гайхамшигтай хүн. Бизнесээ хамгийн бага алхмаас эхлүүлсэн ч хэдхэн жилийн дотор нийт 30-аад оронд тус бүр 200 ажилтантай компаниудыг босгож чадсан байна. Түүний орлого маш хурдтай өсөж эхэлсэн ба хөрөнгийнх нь дийлэнх хэсэг “The Atlantic Philanthropies” хэмээх буяны байгууллагынх нь данс руу шилждэг ажээ.

"Мөнгө хуримтлуулаад л байвал хуримтлагдаад л байдаг. Тэгвэл буяны үйлсэд зориулж, түүнээс бусдад тус хүрч байгааг мэдрэх тэр мэдрэмжээс авах таашаал л надад хамгаас үнэтэй" гэж Фини хэлсэн байдаг.

"Чак бол амьд явах хугацаандаа яаж буян үйлдэж болохыг биеэрээ үлгэрлэж яваа дээд зэргийн жишээ" хэмээн Билл Гэйтс тодорхойлжээ.


Түрээсийн байранд амьдардаг тэрбумтан...  
Үзсэн: 2731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй