
Орон нутгийн хөгжлийн сангаас энэ жил аймаг тус бүрт 7-13 тэрбум төгрөг хуваарилсан. Энэ мөнгийг иргэд өөрсдийн шийдвэрээр зарцуулах эрхтэй. Гэвч ихэнх хөрөнгө зам, хашаа хайс засах, камер тавих, зам талбайн өнгө сэргээх байдлаар богино настай, үр ашиг багатай ажилд зарцуулагдаж байгааг зарим нутгийн удирдлага, иргэд шүүмжилж байна. Тодруулбал, Увс аймагт энэ жил Орон нутгийн хөгжлийн сангаас 10 тэрбум 800 сая төгрөг хуваарилсан. Уг хөрөнгийн дийлэнх хувь нь бусад аймгийн адил зам, талбай, хашаа хайс засч, сайжруулахад зарцуулагдах юм.
Мөн улсын төсвийн хөрөнгийг тооцвол тус аймаг нийт 7 тэрбум 200 сая төгрөгийн ажил хийхээр төлөвлөжээ. Энэ хөрөнгөөр 64 ажил гүйцэтгэхээс 40-өөд хувийнх нь тендерийг зарлаад байна гэж Увс аймгийн Худалдан авах албаны дарга н.Цогтсайхан мэдэгдлээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөний зарцуулалт үр ашиг багатай байна | ||
Үзсэн: 1443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.