Шууд Chart

"Алдарт эх 2020" спортын наадам эхэллээ

2020-10-25 11:14:19

"Алдарт эх 2020" спортын наадам өнөөдөр /2020.10.24/ эхэлж, тэмцээний эхний спортын төрлүүдийн медальтнууд тодорлоо. Тэмцээн маргааш хоёр дахь өдрөө сагсан бөмбөгийн төрлөөр үргэлжилнэ. "Алдарт эх" цахим нэгдлээс санаачлан явуулдаг спортын наадамд алдарт эхийн одонт эхчүүд оролцдог онцлогтой, ач холбогдолтой. Гурав дахь удаагийн наадам өнөөдөр /2020.10.24/ МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн спортын танхимд эхэллээ.

"Алдарт эх 2020" спортын наадамд 14 багийн 400 гаруй алдарт эхчүүд оролцож уламжлал ёсоор сагсан бөмбөг, волейбол, шатар, даам, дартс, ширээний теннис гэсэн 6 төрлөөр өрсөлдөж байна. 2020 оны спортын наадамд нийслэлийн Багануур дүүргийн алдарт эхчүүд анх удаа ирж оролцож, өрсөлдөөнийг улам бүр нэмэгдүүлжээ.

Спортын наадмын нээлтийн ёслолд ивээн тэтгэгч болон дэмжигч Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хорооны албаны төлөөлөгчид оролцож, энэ үеэр "Алдарт эх" спортын наадмыг анхлан санаачлагч Биеийн тамир, спортын улсын хорооны ахлах мэргэжилтэн Эрдэнэтуяаг Монголын үндэсний олимпын хорооны дээд шагнал "Олимпын алдар" одонгоор шагнаж урамшууллаа.

Нийтэлсэн: MNB Sport

"Алдарт эх 2020" спортын наадам эхэллээ  
Үзсэн: 2558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй