Шууд Chart

Амьдралыг сайхан байлгах эсэх нь хувь хүнээс л шалтгаалдаг

2020-10-30 13:21:08

Хүмүүс бид ажил албандаа болохоор идэвх зүтгэл гаргадаг хирнээ гэр бүлийн амьдралдаа тоомжиргүй ханддаг. Энэ нь даамжирсаар гэр бүлийн гишүүдийн харьцаа нэгэн хэвийн уйтгартай залхмаар болдог төдийгүй элдэв ээдрээтэй асуудал хуримтлагдах нь ч бий. 

Гэр бүлийн уур амьсгал хэдий чинээ эрүүл, халуун дулаан байна, тэр хэмжээгээр хувь хүний эрүүл мэнд, ажил төрлийн бүтээмж сайжирдаг. Өнөөдөр гэр бүл салалт, үр хүүхэд өнчрөх асуудал ямар хэмжээнд очоод байгааг бид мэднэ. Залуу хосууд хуримлахаасаа өмнө нэгэндээ бүгдийг найдчихдаг. Тэгээд л санаанд нь хүрэхгүй болоод ирэхээр асуудлыг хурцатгах нь  бий. Иймд залуу гэр бүлийн хосууддаа зориулан доорх зөвлөмжүүдийг нийтэлж байна.

-Эхнэр нөхрийн хэн нэгэнд нь тохиолдсон өчүүхэн асуудал ч гэр бүлийн бүх гишүүдэд бүгдэд нь хамаарна гэдгийг бүү март.

-Эхнэр нөхөр хоёр аливаа асуудлыг хамтдаа шийдвэрлэж, мухардлаас гарах гарц хайж сурах нь гэр бүлийн уур амьсгалыг эерэг болгодог.

-Эхнэр нь гэр бүлээ нөхөр нь л тэжээх ёстой" гэсэн байр сууринаас бүү ханд.

-Хэрэв эхнэр нь ажил хийдэггүй, гэрийн эзэгтэй байсан ч нөхрийнхөө ажил төрөл ямархуу явцтай, амжилт бүтээл хэр байгааг сонирхож үг хэлж, сэтгэлээр дэмжиж байгаарай.

-Эхнэр нөхөр хоёрын аль аль нь бие биедээ аль болох урмын үг хэлж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаарай.

-Байнга нэг зүйлээ бүү ярь. Урьд нь ярьж байсан зүйлээ дахин бүү ярь. Жүжиг, кино, сонирхолтой ном, яруу найраг гээд ярианы сэдвийн өнгө аяс, цар хүрээг ямагт өргөжүүл.

-Гэр бүлийн гишүүд заавал нэг нэг үүрэгтэй байх нь сонирхолтой биш. Үр хүүхдэдээ хоол хийх дадал суулгаж, хүнс цуглуулахдаа юуг анхаарах ёстойг тайлбарлаж, байнга дагуулж явах хэрэгтэй.

-Гэртээ орж ирээд уур цухал чинь хүрээд байвал тавилгынхаа байрлалыг өөрчил. Үргэлж нэг хэвийн байршилтай тавилгыг хааяа өөрчлөх нь шинэ мэдрэмжийг төрүүлдэг.

-Хараа булаасан гоё өнгийн цэцэг тасалгаандаа тавь. Ажлаасаа ядарч ирсэн үедээ та гоёмсог, анхилуун цэцгийг хараад тайвширна.

-Ер нь гэр бүлийн амьдрал нь өөрөө цэцэгтэй адил юм. Үргэлж арчилж тордож байхгүй бол цэцэг гундахдаа амархан байдаг шиг амьдралыг бас гундаахгүй, сонирхолтой байлгах хэрэгтэй.

-Байнга шинийг санаачилж, өдөр тутмын амьдралаа сонирхолтой болго.


Амьдралыг сайхан байлгах эсэх нь хувь хүнээс л шалтгаалдаг  
Үзсэн: 1444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй