
Арилжааны банкууд хэрэглээний болон цалингийн зээлийг 3-4 жилийн хугацаатай олгож байгаа нь буруу тогтолцоо гэдгийг мэргэжилтнүүд шүүмжиллээ. Урт хугацаатай зээл авах нь нэг талаас сар болгон төлөх мөнгө нь бага байх хэдий ч нөгөө талаас олон сар банкинд өртэй байж, хүү төлөх сөрөг талтай байна.
Гадны улс оронд хэрэглээний болон цалингийн зээлийг зургаа, найм, арван хоёр сараар л олгодог. Тиймээс манай арилжааны банкууд ч энэ системд шилжих шаардлагатай гэж ХХБ-ны иргэдийн банкны газрын дарга Б.Баярмаа хэллээ.
Хэрэглээний болон цалингийн зээл нь арилжааны банкуудын санхүүгийн гол үүсвэрүүдийн нэг гэдгийг холбогдох хүмүүс онцлолоо. Энэ ч үүднээс өрсөлдөөн бий болгож зохицуулалтгүйгээр зээлийн хугацаагаа уртасгадаг байна. Манай улсад арилжааны 13 банк бий. Эдгээр нь хэрэглээний болон цалингийн зээлийг 48 сар хүртэл хугацаатай олгодог.
Арилжааны банкуудын зээлийн төлөлтийн хугацаа урт байгааг шүүмжиллээ | ||
Үзсэн: 1081 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.