Шууд Chart

Ам зайлагч шингэнийг "COVID-19"-ийн халдвартай тэмцэх нэг хэрэгсэл болгон ашиглах боломжтой

2020-11-19 13:45:06

Британийн Кардиффын их сургуулийн  эрдэмтдийн судалгаа гадуур олдоц ихтэй ам зайлагч шингэн халдвартай хүнтэй хавьтсанаас хойш 30 секундийн  дотор  шинэ  коронавирусний устгах боломжтойг  баталсан  байна.

Энэ тухай BBC агентлаг мэдээлсэн  бөгөөд  эрдэмтэд 0,07 хувийн цетипиридин хлор агуулсан ам зайлагч шингэнийг "COVID-19"-тэй тэмцэх  нэг хэрэгсэл  болгон  ашиглах боломжтой гэж гэж үзсэн байна.  Лабораторийн  судалгаагаар  ам зайлагч шингэн  шүлсэн дэх  коронавирусийг устгаж  байгаа нь  батлагджээ.

Гэхдээ  вирус  амьсгалын зам,  уушгинд  хүрч  амжаагүй учир эмчилгээний зориулалтаар ийм  шингэнийг  ашиглах нь  үр дүнтэй  эсэх  талаарх нотолгоо баримт  алга байгаа юм байна.  Одоогоор Кардиффын их сургуулийн эрдэмтдийн энэ  дүгнэлтийг  шинжээчид үнэлээгүй  байгаа ч "SARS Cov2"  вирусний нөлөөг  ийм идэвхт бодис агуулсан  шингэн  бууруулж байсан өмнөх  тестүүдийн  үр дүнтэй  энэ удаагийн судалгааны  дүн таарч байгааг тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ам зайлагч шингэнийг "COVID-19"-ийн халдвартай тэмцэх нэг хэрэгсэл болгон ашиглах боломжтой  
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй