Шууд Chart

Гар аргаар борооны шүхэр урладаг серби бүсгүй

2021-02-18 12:59:02

Серби бүсгүй Татьяна Зиковичийн хувьд өөрийн гэр бүлийн жижигхэн бизнес болох шүхрийн үйлдвэрлэлийн бизнесийг хаалгүй, цааш үргэлжлүүлэн авч явахын тулд олон арга хэрэглэж байгаагийн нэг бол шүхэр засах ажил. Тус улсын нийслэлийн төв хэсэгт Татьяна Зиковичийн шүхрийн жижигхэн дэлгүүр оршдог. Дэлгүүрт ороход энд тэндгүй өлгөсөн олон төрлийн шүхэр харагдана.

Татьяна Зиковичийн энэхүү жижиг дэлгүүрт гар аргаар урласан өнгө загвартай борооны шүхэр худалдахаас гадна, шүхэр засч, сэлбэдэг юм. Тэрээр хүмүүсийн эвдэрсэн шүхрийг засч сэлбэн, эзэнд нь буцаан өгдөг. Зиковичийн шүхэр үйлдвэрлэх гэр бүлийн бизнес эртнээс уламжлалтай. Түүний ээж анх 1960 онд энэхүү бизнесийн гараагаа эхэлж байжээ.

Гэвч сүүлийн үед эдийн засаг хямарч, худалдан авалт багасаад ирэхээр, яалт ч үгүй үйлдвэрлэлийн тоо дагаад буурч байгаа юм. Өнөө үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэрэглэгч цөөрч, эдийн засаг хямарч байгаа хэдий ч, Зиковичаар зөвхөн шүхрээ засуулах гэж ирэх хүмүүс төдийгүй өөрийн таалагдсан шүхрээ хийлгэдэг хэрэглэгчид цөөнгүй байдаг аж.


Гар аргаар борооны шүхэр урладаг серби бүсгүй  
Үзсэн: 1257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй