
Манай улсад эдийн засаг хүндрэлтэй байгаа талаар эрх баригчид болоод мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Энэхүү хямралт байдлаас гарахын тулд Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж буй.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эдийн засгийн өсөлт өндөр хувьтай байна гэсэн тоо судалгаа гарч байгаа ч энэ нь тогтмол биш, байнгын хэлбэлзэлтэй байдаг нь эдийн засаг эмзэг байгаагийн нэг илрэл ажээ. Түүнчлэн дэлхийн зах зээл нүүрс, алт, зэсийн үнэ ямар байгаагаас манай улсын эдийн засаг хараат байгаа нь бид замаа харахгүй явж байгаатай адил гэж эдийн засагчид хэлж байгаа юм. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн хүүг бууруулах, долларын ханшийг тогтворжуулах зэрэг урт хугацааны дорвитой алхам хийх хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ.
Энэ талаар эдийн засагч Ө.Ганзоригийн яриаг хүргэе.
Эдийн засгийг тогтворжуулах урт хугацааны ажил хийх хэрэгтэй | ||
Үзсэн: 1274 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.