Шууд Chart

Эх орны хишгээ бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан иргэдийн анхааралд

2014-05-07 14:45:01

Эх орны хишиг болох нэг сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 300 мянган иргэн авсан бол 2.5 сая иргэн өдийг хүртэл аваагүй байгаа. 

Эх орны хишгээ хараахан аваагүй байгаа иргэдийн нэг сая  орчим нь “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа авах саналаа өгсөн бол 1.5 сая иргэн бэлэн мөнгө авна гэсэн хүсэлт гаргасан.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХХК 2016 онд олон улсын зах зээл дээр хувьцаагаа гаргаснаар уг мөнгийг бэлнээр авах хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс эх орны хишгээ авах боломжтой юм. Гэвч тэр үед мөнгөний үнэ цэнэ өнөөгийн ханшаас буурсан байх магадлалтай тул холбогдох албаны хүмүүс бэлэн мөнгө авах хүсэлтээ эргүүлэн хувьцаа болгох боломжтой талаар зөвлөж байгаа юм.
 
Эх орны хишиг болох нэг сая төгрөгийг бэлнээр авна гэж санал өгсөн иргэд буцаан хувьцаа болгохыг хүсвэл “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-д өргөдөл бичихэд л хангалттай юм. Түүнчлэн иргэд тус төвд хандаж хувьцааны талаарх хүссэн мэдээлэл, зөвлөгөөг үнэгүй авах боломжтой. Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв Монгол Тайваний соёлын төвийн 4 давхрын 409 тоотод үйл ажиллагаагаа явуулдаг аж.
 
Уг асуудлаар “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын тэргүүн  н.Алтаншагайн тайлбарыг сонсоцгооё.
 

Эх орны хишгээ бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан иргэдийн анхааралд   
Үзсэн: 3145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-05-08 20:37
худалаа ярихаа болиж чадахгүй нь гэдэгээ хэлсэн нь дээр бишүү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-05-08 08:11
хэзээ тэрийгээ өгч гийгүүлэх юм бол доо
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-07 16:16
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй