Шууд Chart

Киргизстанд Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн болно

2021-04-01 17:01:29

Киргизстан Улсын Бишкек хотноо энэ сарын 6-9-ны хооронд жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.

Тус тэмцээнд 32 орны 217 тамирчин /эрэгтэй 123, эмэгтэй 94/ оролцохоор мэдүүлэгээ өгчээ. Энэ удаагийн тэмцээн нь “Токио-2020” олимпын оноо олгох чухал шалгууртай бөгөөд улс бүрээс шилдгүүд нь оролцох юм.

Манай улсаас ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар,  Мансоури Касваей Мохаммад, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн дасгалжуулагчийн бүрэлдхүүнтэй баг оролцоно.

Эрэгтэй

  1. ОУХМ Л.Өнөболд -60 кг
  2. ОУХМ Г.Хэрлэн -66 кг
  3. ОУХМ Ё.Басхүү -66 кг
  4. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
  5. Саейд Моллаей -81 кг
  6. Г.Алтанбагана -90 кг
  7. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
  8. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
  9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг

Эмэгтэй

  1. ОУХМ Л.Сосорбарам -52 кг
  2. ОУХМ Б.Хорлоодой -52 кг
  3. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
  4. ОУХМ Л.Энхрийлэн -57 кг
  5. ОУХМ Б.Ганхайч -63 кг
  6. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
  7. ОУХМ Э.Гандиймаа +78 кг гэсэн бүрэлдхүүнтэй барилдана.

Хуваарь ёсоор 4 сарын 6нд

эрэгтэй -60кг, -66кг, эмэгтэй -48кг, -52кг, -57кг

4 сарын 7 нд

эрэгтэй -73кг, -81кг, эмэгтэй-63кг, -70кг

4 сарын 8 нд

эрэгтэй -90кг, -100кг, +100кг, эмэгтэй -78кг, +78кг

4 сарын 9 нд

Багийн холимог барилдаан болно. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Киргизстанд Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн болно   
Үзсэн: 1436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй