Шууд Chart

Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Японы волейболын дээд лигт тоглохоор болжээ

2021-04-02 10:29:51

Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнхийн ач, улсын гарьд Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн Японы волейболын дээд лигт тоглохоор болжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Сайн байцгаана уу. Волейбол сонирхогч дэмжигчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын волейболчид ингээд гадаадын лигт легонер тоглогчтой боллоо. Нэг мөрөөдөл маань ч биеллээ, чадлаа. Гантогтохын Хандсүрэн миний бие волейболын спортоор эрчимтэй хичээллэж эхлээд найман жилийн хугацааг өнгөрүүлсэн байна. Японд долоон жилийн системтэй бэлтгэл сургуулилт хийжээ. Олон том бэртэл авсан ч шантралгүй өнөөдөр хүрсэн өөртөө, намайг хамгийн ихээр дэмждэг гэр бүлийнхэн, өвөө эмээ ах эгч, найз нөхөддөө болон волейболын спортоор хичээллэхэд томоохон тус дэм болсон Японы болоод Монголын волейболын гэр бүлийн хүн бүрт, “Тэнүүн Огоо” клубын удирдлагууд, нийт хамт олонд гүнээ талархаж байна. Ийнхүү 2020 оны арванхоёрдугаар сард International Transfer Certificate аван, V League 2020/21 улиралын гурав дахь тойргоос тоглолтонд оролцож албан ёсоор өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Японы “V League”-ийн легонер тоглогчдын нэг боллоо. Мэргэжлийн тамирчин гэх нэрийг нэр төртэйгээр зүүх үнэхээр гайхалтай сайхан байна. Энэхүү спортод хөтлөн оруулсан С.Гансүх, Д.Солонго багш нартаа тусгайлан баярласан талархсанаа илэрхийлье. Монгол Улсын иргэн хэвээр байгаа ба Монгол Улсын шигшээ багийн амжилтаа ахиулахын тулд Японы бусад мэргэжлийн тамирчин найз, эгч дүү нараасаа суралцаж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч, зорьж байна. Хөдөлмөр хүнийг бүтээнэ, битгий шантраарай" гэж бичжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Японы волейболын дээд лигт тоглохоор болжээ  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй