
Холимог тулааны од Хабиб Нурмагомедовын үеэл дүү Усман Нурмагомедов ахынхаа замналаар явна гэв. Өдгөө 22 настай тэрбээр 11 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулжээ.
Тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа “Нурмагомедов гэх нэрийн дор тулалдах нь надад урам зориг өгдөг. Би Хабибын замналаар явмаар байна. Түүний туулсан бүхнийг туулж, сайжруулсан хувилбар нь болмоор байна. Би бүхэл өдөржин Хабибтай бэлтгэл хийж өнгөрүүлдэг. Түүнтэй бэлтгэл хийж, тулалдах үнэхээр амаргүй. Түүнтэй бэлтгэл хийсний дараа бусадтай тулалдаж, бэлтгэл хийхэд амар санагддаг. Би түүнээс их зүйл сурч байгаа. Шинэ юм сурч, мэдэх бүрт Хабиб миний хажууд байдаг” гэжээ.
Усман Нурмагомедов найман настайгаасаа эхлэн бөхөөр хичээллэж, 11 насандаа холимог тулаан руу оржээ. Түүнийг 18 нас хүрэхэд нь Хабибын аав хажуудаа авч, байлдааны самбын тэмцээнд оруулж эхэлжээ.
Харин Хабиб Нурмагомедов мэргэжлийн холимог тулааны замналдаа 29 тулаан хийж, нэг ч ялагдаагүй билээ.
Хабиб Нурмагомедовын үеэл дүү Усман Нурмагомедов ахынхаа замналаар явна | ||
Үзсэн: 1257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.