Шууд Chart

Б.Бат-Өлзий: Залуу уяачдын авьяас биш адууных нь эрэмбэ л дутаад байна

2021-04-06 11:05:28

Жил ирэх тусам хурдан морины сүүл боох хүсэлтэй, сонирхолтой, хоббитой залуус нэмэгдсээр байна. Иймд Монгол Улсын тод манлай уяач Б.Бат-Өлзийгөөс “Хурдан морь уяж байгаа залуучуудад хандаж хэлвэл ямар зөвлөгөө өгөх вэ” гэхэд “Морины уяа гэдгийг нэг өгүүлбэрээр хэлэх гэхээр хэцүү л дээ. Амьдрал дээр хийж үздэг болохоос яриад хэлж болдоггүй зүйл. Харин машиныг бол эрэг боолтыг нь тэд чангална, тэгнэ гээд заачихсан байдаг. Тэгтэл адууг тэгж болдоггүй. Би саяхан хэлсэн. Нэг морь арван өөр уяагаар уяагддаг гэж. Яг тэр л шүү дээ. Уяаны алдааг зөвхөн залуу уяачид хийгээд байгаа юм биш. Би хүртэл алддаг. Морийг төгс уяна гэж байдаггүй. Насаараа морь уяад, сурчихлаа гэж ярьж байгаа хүнийг би үзээгүй. Мөн уяачдын арга барилыг яриулаад л залуу уяачид сурчихна гэхэд бас хэцүү. Хамгийн сайн ойлгож бодитоор үзэж хардаг хүмүүс бол туслах уяачид гэж би боддог. Нэг шанага тэжээл идээд таргалаад байх морь бий, тэгтэл дөрвөн шанага тэжээл идээд ч тураад байх морь байдаг. Тэгэхээр адууных нь онцлог тэр л дээ. Зарим залуу уяач ярихдаа “Уг нь хурдан морь байгаа юм. Би л уяж чадахгүй байна” гэдэг. Ер нь адуу өөрөө хурдан байж гэмээн хурдалдаг. Мэдээж уяач тодорхой үүрэг гүйцэтгэхгүй яах вэ. Гэхдээ хамгийн гол нь адуу нь өөрөө хурдан байх хэрэгтэй. Уяаны арга барил талд залуу уяачдыг бусдаас нэг их дутаад байхгүй байх. Яагаад гэвэл мэдээлэл хөгжсөн энэ үед олон зүйлээр мэдээлэл авч байна. Харин юу дутаад байна гэхээр адууных нь эрэмбэ нь л дутаад байдаг” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Бат-Өлзий: Залуу уяачдын авьяас биш адууных нь эрэмбэ л дутаад байна  
Үзсэн: 1332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй