Шууд Chart

Япон Улсын мэргэжилтэн “Талын хөх чононууд”-ыг удирдана

2021-04-09 13:54:41

Монголын хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн хурлаар батлагдсан шийдвэрээр Монголын үндэсний шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар Япон Улсын мэргэжилтэн Масэ Шүичи томилогджээ. Тэрбээр 2023 он хүртэл “Талын хөх чононууд”-ыг удирдах аж.

Масэ Шүичи гэж хэн бэ?

Масэ Шүичи нь 1973 онд төрсөн, өдгөө 47 настай. Японы Ёккаичи хотоос гаралтай хөлбөмбөгийн тамирчин, дасгалжуулагч аж. Тэрбээр Японы спортын шинжлэх ухааны их сургуулийг 1995 онд төгсч, Өмнөд, Төв Америкийн хөлбөмбөгийн лигүүдэд тоглосноор тамирчны замналынхаа сүүлийн жилүүдийг Хорватын лигт довтлогчийн үүргийг гүйцэтгэдэг байжээ.

Тамирчны замналаа өндөрлүүлснийхээ дараа “ЖЕФ Юнайтед Чиба” багийн ахлах дасгалжуулагч Ивица Осим болон түүний хүү Амар Осим нарын орчуулагчаар ажилласан аж. Харин 2007 онд дасгалжуулагч болсноосоо хойш нутгийнхаа Фагиано Окаяама, Токио Верди, Блаублитз Акита, Эхиме зэрэг клубыг удирдсан байна.

Дасгалжуулагчийн хувиар гаргасан түүний амжилтыг танилцуулбал:

Блаублитз Акита багийг 2015-2016 оны хооронд 66 тоглолтод удирдан, 26 удаа ялж, 17 удаа тэнцэж, 23 удаа ялагджээ. Хожлын хувь нь 39.39.

Эхиме багийг 2017-2018 оны хооронд 56 тоглолтод удирдан, 16 удаа ялж, 13 удаа тэнцэж, 27 удаа ялагджээ. Хожлын хувь нь 28.57.

Блаублитз Акита багт дахин эргэн ирж, 2018-2019 оны хооронд 50 тоглолтод удирдан, 19 удаа ялж, 14 удаа тэнцэж, 17 удаа ялагджээ. Хожлын хувь нь 38.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Япон Улсын мэргэжилтэн “Талын хөх чононууд”-ыг удирдана  
Үзсэн: 1609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй