Шууд Chart

Сансарт ниссэн хатагтай нар: Mэй Жэмисон

2021-04-13 14:05:00

Mэй Жэмисон (Mae Jemison) гэх энэ хатагтай сансарт анхлан ниссэн африк гаралтай эмэгтэй. Тэрбээр 190 цаг 30 минут 23 секунтийг сансарт өнгөрүүлсэн физикч, мэргэжлийн бүжигчин, НАСА-гийн бодлогод өөрийн байр суурьтай нөлөө бүхий нэгэн. Одоо тэрбээр сансар судлалын онцгой төсөл дээр ажиллаж байгаа аж.

Тэрбээр Харвадын их сургуульд уншсан лекцийнхээ төгсгөлд "Бага насны хүүхдэд аль болох гар утас, ухаалаг төхөөрөмж бүү өг. Болж өгвөл амьд харилцааг бий болго. Хүүхдэд багаас нь ухаалаг хэрэглээ (smart devices) мэдрүүлснээр тэдний сониуч сэтгэл зүйг устгаж, бүтээгч авьяасыг нь мөхөөдөг. Тиймээс тэдэнд болж өгвөл цаг зарцуул" гэж зөвлөсөн байна. Мөн тэрбээр технологийн хөгжлийн хурд бол ойлгомжтой. Харин хүний хөгжлийн хурд, хүн чанар түүнийг дагаад бүдгэрэх аюултайг сануулсан байна.


Сансарт ниссэн хатагтай нар: Mэй Жэмисон  
Үзсэн: 4579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй