Шууд Chart

Д.Батгэрэл хамгийн сүүлд хийсэн тулаанаасаа 36 мянган ам.долларын ашиг олжээ

2021-05-06 09:54:50

 

Мэргэжлийн холимог тулааны UFC холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэл гэрээгээ шинэчлэн сунгажээ. Тэрбээр өнгөрсөн 2019 онд UFC-тэй 20 сарын хугацаанд дөрвөн тулаан хийх 50 мянган ам.долларын анхны гэрээ байгуулсан. Ингэхдээ гэрээний үндсэн мөнгөнөөс гадна ивээн тэтгэгчээс гадна ялалт байгуулсан бонус нэмж авах заалттай болсон.

Одоогоор түүний шинэчилсэн гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл ил болоогүй ч олон тулаан хийхээр тохиролцжээ.

Өдгөө 31 настай Д.Батгэрэл UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй явна.

Тэрбээр “Phoenix MMA and K1 Management” агентлагт харъяалагддаг.

Хамгийн сүүлд Кевин Нативидадтай хийсэн тулаанаасаа 36 мянган ам.долларын ашиг олжээ. Ингэхдээ 16 мянган ам.долларыг тулалдсаныхаа төлөө, 4000 ам.долларыг ивээн тэтгэгчдээс, 16 мянган ам.долларыг тулаанд ялсныхаа төлөө тус тус хүртсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Батгэрэл хамгийн сүүлд хийсэн тулаанаасаа 36 мянган ам.долларын ашиг олжээ  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй