Шууд Chart

ОХУ, Иран улс бүтэн багаа олимпод сойно

2021-05-07 09:20:19

“Токио-2020” зуны олимпын наадмын эрхийн сүүлчийн тэмцээн Болгарын Софид өчигдөр эхэллээ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болж, Токиогийн дэвжээнд оролцох 96 бөхийн нэр бүрэн тодров.

Олимпын наадамд бөхийн орон ОХУ, Ираны баг бүтэн багаараа зодоглох бол АНУ, Казахстан тав, Япон, Узбекистан, Беларусь, Турк, Энэтхэг, Алжир дөрөв, Монгол, Азербайжан, Куба тус бүр гурван тамирчнаа Наран улсад илгээхээр боллоо.

Дэлхийн эрхийн тэмцээнээс дэлхийн аваргуудаас Сербийн Хетик Цабалов, Гүржийн Бека Ломтазе, олимп, дэлхийн медальтнуудаас Украины Валерий Андрейцев, Туркийн Сонер Демирташ, Азербайжаны Сандро Аминашвили, Словакын Таймураз Салказанов, Беларусийн Владислав Андреев тэргүүтэй олон шилдгүүд эрхээ авч чадаагүй бөгөөд олимпыг цэнхэр дэлгэцээрээ үзэхээс өөр аргагүй болсон юм.

Жин тус бүрт эрхээ аваад буй орнууд.

57 кг: ОХУ, Турк, Энэтхэг, Казахстан, Иран, Серб, АНУ, Колумби, Болгар, Армен, Алжир, Гвинея-Бисау, Узбекистан, БНХАУ, Монгол, Япон

65 кг: ОХУ, Казахстан, Унгар, Энэтхэг, Япон, Монгол, Куба, Аргентин, Армен, Азербайжан, Тунис, Сенегал, Иран, Кыргызстан, Польш, Грек

74 кг: ОХУ, Итали, АНУ, Казахстан, Япон, Польш, Пуэрто-Рико, Куба, Азербайжан, Гүрж, Египет, Гвинея-Бисау, Иран, Узбекистан, Украин, Беларусь

86 кг: Иран, Энэтхэг, ОХУ, Швейцарь, Колумби, Сан-Марино, АНУ, Перу, Беларусь, Турк, Алжир, Нигери, Узбекистан, БНХАУ, Япон, Словак

97 кг: ОХУ, Азербайжан, АНУ, Македон, Гүрж, Казахстан, Куба, Канад, Беларусь, Турк, Алжир, Тунис, Иран, Узбекистан, Румын, Итали

125 кг: Гүрж, Турк, Украин, БНХАУ, Косово, Иран, АНУ, Канад, Герман, Беларусь, Алжир, Египет, Казахстан, Монгол, ОХУ, Энэтхэг.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ, Иран улс бүтэн багаа олимпод сойно  
Үзсэн: 1385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй