Шууд Chart

Ч.Алтангэрэл цагийн төгсгөлд оноо алдаж ялагдлаа

2021-05-07 09:22:16

97 кг-ын жинд БНСУ-ын бөхийг ялаад байсан ОУХМ Чинбатын Алтангэрэл 1/8 шигшээ барилдаанд Швейцарийн Самуэль Шеррертэй хүч үзэж 3:4-өөр тун харамсалтай ялагдав.

Уг нь манай бөх 3:2-оор илүүрхэж яваад шүгэл дугарахтай зэрэгцэн хоёр оноо алдаж, өрсөлдөгчдөө ялалтаа туучихлаа.

Ингэснээр 74, 86, 97 кг-ын бөхчүүд маань олимпийн эрхгүй үлдэж, ганцхан гавьяат тамирчин Э.Бэхбаяр барилдаанаа цааш үргэлжлүүлэхээр боллоо.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ч.Алтангэрэл цагийн төгсгөлд оноо алдаж ялагдлаа  
Үзсэн: 618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй