Шууд Chart

Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

2021-05-07 09:58:02

Узбекистаны Ташкент хотноо туялзуур сэлэмний Ази, далайн орнуудын олимпын эрхийн тэмцээн болж, манай улсаас эх орноо төлөөлөн ганцаараа оролцсон спортын мастер Батсайханы Амарзаяа хүрэл медаль хүртлээ.

Энэ жил 22 нас хүрч буй тэрбээр туялзуур сэлэмний төрлөөр тивийн тэмцээнүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж, урьдчилсан шатанд гурав ялж, гурав ялагдснаар хасагдах шатанд долдугаар байраар шалгаран өрсөлдсөн юм.

Тэрбээр Филиппиний Ханиел Абеллаг 15:3-аар илт илүүрхсэн бол медалийн төлөө хэсэгтээ нэг ч ялагдаагүй Виетнамын Нгуен Пон Кимийг 15:14-өөр ялсан.

Гэвч хагас шигшээд Казахстаны Ултьяна Благанскаяатай тулалдаж эцсийн мөчид 15:14-өөр ялагдал хүлээлээ.

Аваргын төлөө Сингапурын Кириа Тикана Абдул Рахман Казахстаны У.Благанскаяаг 15:12-оор ялснаар алтан медаль, олимпын цорын ганц эрхийг авлаа. Харин манай тамирчинтай хамт Тайландын Кораван Тани хүрэл медалийн болзол хангажээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ   
Үзсэн: 834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй