Шууд Chart

Монголын боксчид Чехэд багийн дүнгээр тэргүүлэв

2021-05-10 10:54:27

Чех Улсын Усти-над-Лабем хотноо зохион байгуулсан гран при олон улсын тэмцээнд Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид оролцож, хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү тус амжилтаараа багийн дүнгээр нэгдүгээр байрт шалгарав. Монголын зургаан тамирчин алтан медалийн төлөө шалгарснаас эмэгтэй 57 кг-ын жинд О.Есүгэн, эрэгтэй 63 кг-ын жинд Э.Цэндбаатар нар алтан медаль хүртлээ.

Алтан медаль

Эмэгтэй 57 кг – О.Есүгэн

Эрэгтэй 63 кг – Э.Цэндбаатар

Мөнгөн медаль

Эмэгтэй 51 кг – Л.Алтанцэцэг

Эрэгтэй 52 кг – Х.Энхмандах

Эрэгтэй 56 кг – Х.Энх-Амар

Эрэгтэй 75 кг – О.Бямба-Эрдэнэ

Хүрэл медаль

Эрэгтэй 64 кг – Б.Чинзориг

Эрэгтэй 69 кг – Б.Мишээлт

Чехэд тэмцээнд оролцсон боксын баг тамирчид энэ сарын 9-20-ны хооронд Герман-Кубын шигшээ багийн тамирчинтай хамтарсан бэлтгэл хийж, 21-нээс зургадугаар сарын 1-ний хооронд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдах Азийн аваргад оролцоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын боксчид Чехэд багийн дүнгээр тэргүүлэв  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй