Шууд Chart

Лионель Мессигийн гутал дуудлага худалдаагаар 143 мянган еврогийн үнэд хүрчээ

2021-05-11 13:43:45

Аргентины шигшээ болон Испанийн "Барселон" багийн ахлагч Лионель Месси дээд амжилтаа тогтоохдоо өмссөн гутал дуудлага худалдаагаар 143.000 еврогийн үнэд хүрчээ. Үүгээрээ бүх цаг үеийн дуудлага худалдааны дээд амжилтыг тогтоож байгаа юм.

Орлогыг Каталонын “Vall d' Hebron” их сургуулийн эмнэлэгт хандивлах аж. Нэрт хөлбөмбөгч уг гутал дээрээ гарын үсгээ зурсан байна.     

           

Лионель Месси өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд Ла лигийн 15-р тойрогт "Вальядолид" багтай хийсэн тоглолтын 65 дахь минутад гоол оруулж, нэг багт хүчин зүтгэхдээ оруулсан гоол нь 664 болж, хөлбөмбөгийн хаан Пелегийн 47 жилийн өмнө тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Лионель Мессигийн гутал дуудлага худалдаагаар 143 мянган еврогийн үнэд хүрчээ  
Үзсэн: 1301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй