Шууд Chart

Д.Сүхбаатарын морьтой хөшөө

2021-05-12 12:45:54

Бүтээсэн он: 1946 он

Бүтээгч: С.Чоймбол

Хэнд, ямар үйл явдалд зориулсан:

Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Монгол ардын хувьсгалын баатар Дамдины Сүхбаатарт зориулан босгосон.

Бүтээсэн түүх:

МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулахаар шийдвэрлэсэн.

Монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөө юм. Уг хөшөө нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.

Хадгалалт хамгаалалт:

2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, Д.Сүхбаатарын морьтой хөшөөг хүрэлдсэн.

Дурсгал юунаас бүрддэг вэ?

Суурийн талбай, хөшөөний суурь, арслан, төмөр гинж, хүрэл хөшөө болон хөшөөний суурийн урд, хойд талын хананд буй ингэмэл, зүүн талын талын хананд буй бичээс зэргээс бүрдэнэ.

Хөшөөний дүрслэл:

Д.Сүхбаатар жанжин морь унаж, баруун гараа дээш өргөж, цэргүүддээ үг хэлж байгаа байдалтайгаар дүрсэлжээ. Хөшөөний суурийн хойд хананд Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид Индэрийн талбай дээрээс ард иргэдэд хувьсгалын үйл хэргийг ухуулан сурталчилж байгааг, урд хананд Д.Сүхбаатар Ардын журамт цэргийг удирдан эх нутгаа гамингуудаас чөлөөлж байгааг харуулсан зэс ингэмэлтэй. Хөшөөг хамгаалж буйг бэлгэдсэн төмөр гинжээр холбогдсон 14 арслантай.

Хэмжээ:

Урт: 4.1 метр, Өргөн: 1.85 метр, Өндөр: 10.62 метр

Морьтой хөшөөний өндөр: 4 метр

Байршил:

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төв талбайн дунд байдаг.

Солбилцол:

N47 55 7.8, E106 55 3.6

Хотын төв цэгээс аль зүгт, хэр зайтай:

Төв тэг цэгээс хойш 15 метр

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Сүхбаатарын морьтой хөшөө   
Үзсэн: 2883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Хан-үжин [127.0.0.xxx] 2023-05-17 22:03
Муууууухайййй

Бидэнтэй нэгдээрэй