Шууд Chart

Багануур дүүрэг “Кореан эйр” нислэгийн компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллана

2021-05-12 15:37:07

Багануур дүүрэгт 2004 оноос “Кореан Эйр” компанийн төгөл бий болж, байгаль дэлхийгээ хайрлаж нөхөн сэргээх, жилээс жилд нэмэгдэж байгаа цөлжилтийг сааруулах, иргэдийн оролцоотой ойн төгөл, уурхайн тоосжилтоос хамгаалах, ногоон бүс байгуулах зорилготойгоор 17 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

Өнөөдөр тус дүүргийн төр захиргааны байгууллага, “Кореан эйр” нислэгийн компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хоорондын хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

“Санамж бичиг”-т тусгагдсаны дагуу “Кореан Эйр” нислэгийн компанийн зүгээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийг мод услах, арчлах түр ажлын байраар хангаж, цалинжуулж ажиллуулах, төглийн мод усалгааг автоматжуулах, дуслын усалгааны системийг суурилуулж ашиглалтад оруулах. Мөн ойжуулалтын төлөвлөгөөг жил бүрээр гарган шинээр болон нөхөн тариалалтад шаардлагатай мод бутны судалгааг гаргаж, тайлан, үр дүнг танилцуулах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудаас ойжуулалтад шаардагдах багаж хэрэгслийг худалдан авч, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаар боллоо.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Багануур дүүрэг “Кореан эйр” нислэгийн компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллана  
Үзсэн: 660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй