Шууд Chart

Их Британийн Ерөнхий сайд Европын хөлбөмбөгийн холбоо руу утас цохив

2021-05-12 16:12:14

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын хөлбөмбөгийн холбоо руу утас цохилоо.

Энэ сарын 27-нд явагдах "Челси-Манчестер Сити" Аваргуудын лигийн шигшээ тоглолт Туркийн Истанбулд явагдах товтой байгаа ч зарим асуудал үүсээд байгаа юм.

Кроновирусний тархалтаараа улаан бүсэд байгаа Туркт болох шигшээд оролцсон тоглогчид 10 хоног тусгаарлагдах шаардлага гарч байгаа бөгөөд тусгаарлалт нь Европын аваргаас хоёрхон хоногийн өмнө дуусахаар байгаа юм. Английн ерөнхий сайд ч энэ асуудлыг өөрөөр шийдэх санал гаргасан гэнэ.

Борис Жонсон "Аваргуудын лиг бол Европын хөлбөмбөгийн клубын ноён оргил нь. Английн хоёр баг финалд байна. Фэнүүдийн хувьд үүнд оролцож чадахгүй бол тун харамсалтай. Хэрвээ бид чадвал шигшээ тоглолтыг зохион байгуулмаар байна. Хоёр багийн фанатууд энэ тоглолтыг үзэхэд нь дэмжлэг үзүүлмээр байна" гэжээ.

Мөн тэрбээр Европын хөлбөмбөгийн холбоонд уг тоглолтыг Арсенал, Тоттенхэм зэрэг клубуудын цэнгэлдэхэд явуулах талаар саналаа хэлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их Британийн Ерөнхий сайд Европын хөлбөмбөгийн холбоо руу утас цохив  
Үзсэн: 1808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй